Алдарт Елена Исинбаева их спортод эргэн ирлээ

p14bvns608f2sltda2ne84halОлимпийн хошой аварга хөнгөн атлетикч Елена Исинбаева албан ёсоор спортод эргэн ирж маргаашнаас бэлтгэлдээ орох тухай Оросын Армийн спортын төв клуб ЦСКА-аас хэвлэлийн хурал зарлажээ.
Исинбаева хамгийн сүүлд 2013 онд Москва хотноо Дэлхийн цомын тэмцээнд ялалт байгуулсан ба энэ удаа Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд амжилттай оролцох зорилготой байна.
Спортоос түр хөндийрсөн тэрбээр 2014 оны зургадугаар сард охин төрүүлжээ.
Хэвлэлийн бага хуралд Исинбаева мэдэгдэл хийх ба олон улсын хэвлэлийн «Россия сегодня» төв дээр зохион байгуулах аж.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …