“Хэлж зүрхлээгүй” хайр уянгын драмын жүжиг маргааш тоглогдоно

10945795_434484066705841_8142084255413730201_o1410394402015-02-12-09-34[www.urlag.mn]‪#‎Хайр‬ өөрөө ертөнцийг гэрэлтүүлнэ
‪#‎Хүсэл‬ тачаалын золиос нь хайр биш
‪#‎Хоёр‬ зүрхнээс зэрэг ундарсан хайр төгс байдаг
‪#‎Хайраа‬ илчлэх ганцхан боломж бол энэ өдөр
‪#‎Хэлж‬ зүрхлээгүй хайр уянгын драмын жүжиг Зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатар, “Хэлж зүрхлээгүй хайр”  /хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”/  уянгын драмын жүжиг /Гэгээн хайрын баярт зориулав/

Гол дүрүүдэд: СТА Ц.Баясгалан, СТА Г.Эрдэнэбилэг
СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-эрдэнэ, СТА Д.Баттөмөр
СТА М.Тогтохжаргал, СТА Б.Одончимэг

Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн нэг ангийн оюутнууд. Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” гэсэн уриатай юм шиг Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан. Тэд өөр өөрсдийн дарвуулт бяцхан завийг их далайд хэрхэн чиглүүлэх болоо?

2-р сарын 13-нд 16:00, 19:00 цагт
2-р сарын 14-нд 17:00, 20:00 цагт
4-хөн удаа тоглоно.
Билетийг: УДЭТ-ын кассаар
Цахим хэлбэрээр худалдан авах: https://www.monda.mn/#host/3
Үнэгүй хүргэлт 1900-1617
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118187, 70128999, 98018811
Театрын ертөнцөөр хамтдаа аялцгаая

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …