УИХ-ын дарга З.Энхболд Тамгын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

DSC_4812Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.

УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин энэ жил УИХ-ын 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, өнөөдрийн уулзалтад оролцож буй ахмадууд УИХ-ын 25 жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяатайг онцлов. Ойг тэмдэглэх ажилд УИХ-ын Тамгын газрын ахмадын хороо идэвхитэй оролцож байгааг дуулгасан юм. Мөн ахмад настнуудаа байнга халамжилж байдагт УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 61 ахмадтай ажээ.

_CAS9679 _CAS9678 _CAS9688 _CAS9692 _CAS9668 _CAS9639

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …