Сав суулгаа гялалзтал цэвэрлэцгээе

b81605941182a2a5bigАхуйн хэрэглээний бодисын гайхамшгийг амлах рекламтай ч эрүүл мэндэд хортой хүчтэй химийн найрлага агуулж байдаг. Тиймээс цагаан цуу, сод зэрэг уламжлалт аргаар сав суулгаа гялалзуулж болно.

Сав суулгаа цэвэрлэхдээ хусаж болохгүйг анхаар. Энэ нь саванд зураас, гэмтэл гаргах аюултай.
Хайруулын таваг болон металл, никель савыг заваарсны дараа шууд угаах хэрэгтэй. Тослог нь шинэхэн байдаг тул савантай бүлээн усаар угаахад амархан арилдаг.
Сав суулга угаах тусгай бодисыг гэрийн нөхцөлд хийж болно. Барааны саванг жижиглэн усанд уусгаад сод нэмнэ.
Хоол хийх үед, дэвэрч плиткан дээр толбо үлддэг. Үүнд цагаан цууг ашиглавал илүү үр дүнтэй.
Хуучирч муудсан сав суулгыг цэвэрлэхийн өмнө бага зараг цагаан цуу, давстай усанд 10-15 минут буцалгаж хонуулах хэрэгтэй. Өглөө нь цэвэрлэхэд өнгө нь сэргэж, шинэ мэт болсон байх болно.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …