Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст …
virtual
September, 2019
-
10 September
Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх …
-
10 September
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож …
-
10 September
Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 11-12-нд ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны есдүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан …
-
10 September
Цагаан нохой өдөр
Намрын илүү тэргүүн сар Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр Аргын тооллын: 2019.9.10, Мягмар гараг Наран ургах шингэх: 6.20-19.14 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, …
-
9 September
Амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулна. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан …
-
9 September
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтсон байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас …
-
9 September
Ч. Уранхолбоо: Таван охин минь гэрч болсон гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна
“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо, түүний нөхөр Б.Түвшинбаяр нар өнөөдөр (2019.09.09) хуримлалаа. Таван хөөрхөн охины аав, ээж болсон хосууд амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийн гэрэл зургийг цахим хуудаснаа хуваалцжээ. Ану хуримынхаа баярт мөчийн талаар “Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч боллоо. Гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна. Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүстээ баярлалаа” …
-
9 September
Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ
Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олонх улс орон “Yellow box junctions” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр …
-
9 September
БЗД: Эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан авцгаая
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг Скай их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулдаг билээ. Тус үзэсгэлэн худалдаа гарснаар 2018 онд 1000-1200 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг 500 төгрөг болгож буулгасан бол энэ жил 1500 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг мөн 2 …
-
9 September
Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд /2019.09.08/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа. “Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн …
-
9 September
М.Пүрэвтунгалагийн аав: Дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг тэмцээнд оролцуулахын тулд охиныг минь дарамталсан
Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аваргад явах боломжгүй болсон талаараа аав ээжийнхээ хамтаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.09.09/ мэдээлэл хийлээ. М.Пүрэвтунгалаг 2019 оны Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд …
-
9 September
Нэгэн жарны түүхтэй илч түгээгчдэд баяр хүргэлээ
Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр /2019.09.09/ Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
9 September
Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө буцааж татлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. Албан бичигт “УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн …
-
9 September
Эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.09.09/ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл