virtual

September, 2019

  • 10 September

    Б.Солонго: Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс нөлөөлж байна

    Трансжендер мисс Б.Солонго өнөөдөр /2019.09.10/олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Б.Солонго:” Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн нэг залуу трансжендер хүмүүсийн үс гэзгийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэнд харамсалтай байна. Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа юм билээ. Зурагний хувьд трансжендер хүмүүс архидаад эсвэл биеэ үнэлээд …

  • 10 September

    АТГ: Зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна

    Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн 3 сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. АТГ-аас төрийн байгууллагуудад Зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байна …

  • 10 September

    “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” онол практикийн бага хурал болно

    Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд Монгол ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлэгддэг билээ. Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч утгаараа өнөө …

  • 10 September

    Видео: Гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо

     Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү  өнөөдөр /2019.09.10/ Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо. Тэрбээр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ.   Т.Баярхүү “Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн барааг гаальд худал мэдүүлсний …

  • 10 September

    Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ эхэллээ

    Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 8-ний өдөр эхэллээ. Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20  орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна. Дэлхийн …

  • 10 September

    Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо

    НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын  төв”-ийг нээлээ. Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур …

  • 10 September

    У.Хүрэлсүх: Ноён уулыг тусгай хэрэгцээнд авч, Дархан цаазат газар болгох ёстой

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. …

  • 10 September

    Дуучин М.Нарантуяа “Мангир” нэртэй брендээ гаргажээ

    Дуучин Нара  буюу М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ энэ сарын 8-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд  зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж. Тэрбээр энэ талаараа “Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд : 1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 …

  • 10 September

    Ч.Раднаабазар: Ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна

    Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна. Дүүргээ төлөөлөн оролцож …

  • 10 September

    Х.Гансүх: Телевизийн технологийн дараагийн үе шат Home Media үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна

    Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид уламжлалт телевизийн технологи, тогтсон хөтөлбөрт телевизийн үйлчилгээнээс илүүтэй интернетед суурилсан шинэ үеийн дэвшилтэт үйлчилгээг сонгох нь нэмэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан шинэ технологид суурилсан үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ барьж буй “MNBC” ХХК-ий дэд захирал Х.Гансүхтэй ярилцлаа. -“MNBC” ХХК-ий зүгээс хэрэглэгчдэдээ шинээр хүргэж байгаа үйлчилгээнийхээ талаар танилцуулахаас ярилцлагаа эхэлье. –“MNBC” ХХК анх 2007 оноос эхлэн Улаанбаатар хотод олон …

  • 10 September

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

    Нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 …

  • 10 September

    “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг арав дахь жилдээ зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь Соёл урлагийн их сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээл тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой. МУЗ нь СУИС-д  суралцаж буй орлого багатай …

  • 10 September

    Ц.Элбэгдоржийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Ц.Элбэгдорж нь нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг түгээжээ. Улмаар дээрх мэдээллийг шалгуулахаар Н.Алтанхуяг шүүхэд хандаад байсан ба шүүхээс худал мэдээлэл түгээж, Н.Алтанхуягийн ажил …

  • 10 September

    Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин …

  • 10 September

    Хүүхдийн спортын VI наадмын нээлт болно

    Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болох бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубуудын 6000 орчим өсвөрийн тамирчид оролцож байна. Тэмцээний хүндийн өргөлтийн дүн гарсан байгаа бол бусад тэмцээнүүд үргэлжилж байгаа. Өнөөдөр Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI …