virtual

September, 2019

  • 5 September

    Япон-Монголын парламентын бүлгийн дэд даргыг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2019.09.05/ Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, “Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд …

  • 5 September

    Хуульчийн мэргэжлийн шалгалтад 209 хүн тэнцлээ

    Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг өнгөрсөн сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ жилийн Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1243 эрх зүйч бүртгүүлснээс 1069 нь шаардлага хангаж, үүнээс сорилгын шалгалтад 960 орсноос 711 нь тэнцэж, бодлогын шалгалтад орсон. Сорилго болон бодлогын шалгалтын нийт дүнгээр Хуульчийн мэргэжлийн шалтгалтал 209 нь хүн тэнцсэн байна.Шалгалтад оролцсон эрх зүйчид Та бүхэн burtgel.mglbar.mn цахим хаягт өөрийн нэр, нууц үгээр …

  • 5 September

    Сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна

    Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын  01/234 дугаартай  удирдамжийн  хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний  “Сүүн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд урьдчилан  сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ.  Шалгалтаар   Сүүн зайрмагны  шингэн сүүн хольцыг  хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод  үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй,  100 гр дах илчлэг, шимт бодисын мэдээлэл болон …

  • 5 September

    Дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж байна

    Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “Нью нимон майнинг” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, …

  • 5 September

    Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 9 дүгээр сарын 4-ний 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч гэгч 53 настай, Б гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан …

  • 5 September

    Б.Батмөнх: Хөл бөмбөгт өөрийгөө зориулж чадах л юм бол хөл бөмбөг чамд буцаагаад юм болгоныг өгч чадна 

    Дэрэн ЭфСи клубын багийн ахлагч Б.Батмөнхтэй ярилцлаа. Хөл бөмбөгийн спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа тэрээр “Мазала” дээд лигийн хамгийн залуу багийн ахлагч юм. Одоогоор ШУТИС-д Барилгын менежментийн чиглэлээр сурч байгаа түүний хөл бөмбөгийн нэгээхэн хэсэгтэй танилцацгаая. – Хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье? Бусад спортоос яагаад заавал хөл бөмбөг гэж? – Би яармагт амьдардаг. Тэгээд гудамжинд ах нар …

  • 5 September

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө

    Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо 2019 оны 09 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзаж, Төрийн далбаа гардуулан, амжилт хүслээ. Энэ удаад шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын …

  • 5 September

    М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

     Польш улсын Закопане хотноо наймдугаар сарын 21-31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга боллоо. Тэрбээр, энэ онд Узбекистанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ. Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр энэ тэмцээний рапид төрөлд …

  • 5 September

    Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг сарын 16-нд нээнэ

    Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газар мэдээллээ. Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд барьж байгаа юм. Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” …

  • 5 September

    БОАЖЯ-ны харьяа газрууд “Mitsubishi L200” загварын машинтай боллоо

    БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо. Сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг …

  • 5 September

    Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биедээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг. Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр товлогдсон ч …

  • 5 September

    Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй ЗУРГААН компанийг Прокурорын байгууллагад өглөө

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.09.05/ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хоёр албан бичиг явуулж байна. Өнөөдөр Прокурорт хандаж буй шалтгаан нь “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрийг төлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субъект бол Монгол улсын Ерөнхий прокурор юм.Өмнө нь ийм байдлаар хандсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд …

  • 5 September

    Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сар хуримаа хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн хөтлөн явуулдаг “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогоороо дамжуулан мэдээллээ. Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Хос хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн бөгөөд одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын …

  • 5 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид …

  • 5 September

    З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд болж байсан юм.Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан …