ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын хяналт шалгалтын офицер, ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, ахлах ахлагч Ц.Одбаяр нар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадмын гардан тулааны төрөлд оролцжээ. Улмаар Д.Цэрэндорж -75 кг жинд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Харин Ц.Одбаяр тавдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнд дэлхийн …
virtual
September, 2019
-
5 September
Д.Хаянхярваа: Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах байхгүй
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлүүлэн явууллаа. Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа …
-
5 September
Өнөөдөр хоёр дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …
-
5 September
Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна
2019 оны 09 дүгээр сарын 04-ний 20 цагаас 09 дүгээр сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө …
-
5 September
Хөхөгчин могой өдөр
Намрын илүү тэргүүн сар Таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр Аргын тооллын: 2019.9.5, Пүрэв гараг Наран ургах шингэх: 6.13-19.25 Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн …
-
4 September
Б. Жаргалсайхан: “Надтай Үлдээч” жүжигт охин үрийнхээ төлөө санаа зовж буй аавын дүр дээр ажиллаж байна
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл Улсын Драмын Эрдмийн театрын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч СТА А.Чингүний “Надтай Үлдээч” жүжиг 2019 оны есдүгээр сарын 6-ний өдөр буюу энэ Баасан …
-
4 September
Иргэний нисэхийн Монгол-Солонгосын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр боллоо
ам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан, Илхюн Боловсролын сангийн тэргүүн Лю Кейл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан Монгол Улсын зам, тээврийн салбарт хамтран ажиллах, ялангуяа иргэний нисэхийн нарийн мэргэжлийн хамтарсан сургуулийг манай улсад байгуулах талаар хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтойбайгаагаа мэдэгдэв. Зам, тээврийн …
-
4 September
“Надтай үлдээч” жүжгийн зохиолыг бодит амьдралаас сэдэвлэжээ
Улсын драмын эрдмийн театрын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч СТА А.Чингүний “Надтай Үлдээч” жүжиг 2019 оны есдүгээр сарын 6-ний өдөр буюу энэ Баасан гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. О.Элбэгтөгсийн зохиол “Надтай Үлдээч ”уянгын драмын жүжгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.09.04/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдлаа. Тус хэвлэлийн бага …
-
4 September
2018 оны тэтгэвэр, тэтгэмж аваагүй иргэдийн мөнгө олгогдож эхэллээ
Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт тусламжийн 2018 оны санхүүжилтийг харьяа дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн “Төрийн сангийн данс”-д шилжүүлжээ. Өнгөрсөн онд тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлтийн санхүүжилт дууссан тул дээрх халамжийн мөнгөө аваагүй иргэдэд нөхөн олгож байгааг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн онд сувилал, амралтад амарсан ахмад настны хөнгөлөлт, протез, ортопед болон тусгай хэрэгслийн үйлчилгээ, асаргааны тэтгэмжээ аваагүй иргэд …
-
4 September
Ч.Гантулга: Орчны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэнэ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулгатай ярилцлаа. –Хотжих процесс эрчимтэй өрнөж байгаа өнөө үед агаар, орчин, хөрс усны бохирдол ихсэх нь мэдээж. Яагаад гэвэл хүн ам олноор суурьшсан төв суурин газрын мөнхийн дагуул бол бохирдол. Үүнээс сэргийлэх гол ажил яах аргагүй хот байгуулалтын зөв төлөвлөлт, барилгажилт болоод дэд бүтцийн хөгжилтэй шууд холбоотой. Тэгтэл манай …
-
4 September
Хөгжлийн банк охин компаниараа дамжуулан ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллана
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа албан ёсны айлчлал хийлээ.Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал байлаа. Энэхүү хэлэлцээрийнхүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр хоёр улсын …
-
4 September
Ж.Ганбаатар: Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 58 минутад, гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн …
-
4 September
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 08-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Япон Улсын иргэн Кон Аяа, Монголын Үндэсний олимпийн хорооны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар мэдээлэл хийв. …
-
4 September
Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хориглосон
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байгаа шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар өнөөдөр /2019.9.4/мэдээлэл хийлээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байна. Манай хэлтэс газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл …
-
4 September
“Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” үзэсгэлэн дэлгэгдэнэ
Энэ сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл хоёр сарын турш Монгол Улсын Үндэсний номын сан, Тайванийн Төв номын сантай хамтран дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулан “Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулна. Тус үзэсгэлэнд Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүд болох Монголын Нууц товчоо, Хар татаарын бүрэн тэмдэглэл, Их Юан улсын нэвтэрхий хууль зэрэг 27 нэрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл