virtual

September, 2019

  • 3 September

    Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

    “Гала” хамтлагийн дуучин  Ану буюу Ч.Уранхолбоо  энэ сар хуримаа хийхээр болжээ. Анугийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг. Тэд найман жил ханилж, таван охины ээж аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. …

  • 3 September

    Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон …

  • 3 September

    Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв …

  • 3 September

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй …

  • 3 September

    Барилгын компаниуд түрээслээд өмчлөх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа. Уулзалтанд “Бармон” ХХК-ны захирал НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон барилгын төлөөллүүд байлцав. “Бармон” ХХК Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай …

  • 3 September

    “Монгол Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед мөнхөд дурсан санах болно”

    Дайнд оролцсон ахмад дайчид аа! Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Одоогоос 80 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж Халхын голд дөрвөн сар гаран үргэлжилсэн хүнд амаргүй дайн байлдаанд ялалт байгуулсан түүхт их ойн баярын чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье. Халхын голын 1939 оны байлдааны ялалт асар их үнээр …

  • 3 September

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд хүрэлцэн ирлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтсан байна. Айлчлалын хүрээнд: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ …

  • 3 September

    Харагчин туулай өдөр

    Намрын илүү тэргүүн сар Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр Аргын тооллын: 2019.9.3, Мягмар гараг Наран ургах шингэх: 6.11-19.29 Ү с засуулбал: Бие эрхтний хүч сайжирна Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөхүй Тухайн өдөр могой, морь, гахай, хулган а жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, бие э энхрийлүүштэй. …

  • 2 September

    “А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг гадаадын иргэнд цахимаар олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. …

  • 2 September

    Сургуулиудаас 6548 галын зөрчил илрүүлжээ

    Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг өнгөрсөн сарын 26-31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт, шалгалтад их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 1145 барилга байгууламжийг хамруулж, 6548 зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад газар дээр нь …

  • 2 September

    “Хоггүй цэвэрхэн Монгол” аянд төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл нэгдсээр байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 2020 оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг ангилах,  урамшуулал, хариуцлагын системийг шат шатны засаг захиргааны байгууллагууд, иргэдэд таниулан сурталчлах юм. Мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа газруудын …

  • 2 September

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг  маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм …

  • 2 September

    Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ

    Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн …

  • 2 September

    “Хоёр ард түмэн- Нэг ялалт ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, …

  • 2 September

    ГХ-ны сайд Д. Цогтбаатар “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

    Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцлоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулж, 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, …