virtual

August, 2019

  • 30 August

    Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 6-наас эхлэн ажлын 3-10 хоногт багтаан олгоно

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.  “2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. …

  • 30 August

    Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн шинэ номын нээлт ирэх сард болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гараад удаагүй байгаа юм. Тус номын нээлтийг есдүгээр сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13:00 цагаас хийхээр болжээ. “Морин зэрэглээ”  номд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтсан аж. Тэрээр өөрөө 20-30 хувийг …

  • 30 August

    Ц.Нямдорж: Чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа баян цатгалан гишүүдээ дууд

    УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тэгвэл Үндсэн хуулийн төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүмжиллээ. Тэрээр чуулганы хуралдаанд, “Амин чухал эрх ашиг ярихаар яагаад алга болдог юм. Яагаад 10.00 цагт хуралдаа ирж чаддаггүй юм. …

  • 30 August

    Өвөр Монгол, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ болно

    Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй мужийн соёл аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ 2019 оны есдүгээр сарын 03-нд “Новотел” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний үеэр өмнөд хөршийн зан заншил, үзэсгэлэнт байгаль, Өвөр Монгол, Хэбэй мужуудын соёл, аялал жуулчлалын …

  • 30 August

    Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар Х.Цүбай томилогджээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн …

  • 30 August

    “Халхын гол – Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

    БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол, Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор “Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг /2018.08.31/ Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж …

  • 30 August

    “Тал нутгийн Монгол-2019” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

    Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр 10:00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм. Марафонд оролцох иргэдийг Спортын төв ордны 308 тоотод 2019 оны есдүгээр сарын 7-ныг дуустал бүртгэж байгаа бөгөөд хураамж-10,000 төгрөг байна.

  • 30 August

    Жүдо ДАТШ: Л.Отгонбаатар, О.Мөнхцэцэг нар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойрогт Германы дэлхийн мөнгө, хүрэл медальт Карл Рехард Фрэйд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тивийн аваргын хос хүрэл медальт Өмнөд …

  • 30 August

    Замын-Үүдийн чиглэлд нэмэлт галт тэрэг явж эхэллээ

    Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор УБТЗ-аас Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчигчийн галт тэрэг нэмж явуулж эхэллээ. Нэмэлт №278-р галт тэрэг наймдугаар сарын 30 -ны өдрөөс эхлэн баасан гараг бүр аялах боллоо. Тус галт тэрэгУлаанбаатараас 16:30 цагт хөдлөөд, Замын-Үүдэд 07:20 цагт очиж, замдаа бүх зогсоолд зогсолттой аялах аж. Тасалбарыг https://eticket.ubtz.mn/home болон УБТЗ тасалбар аппликейшнээр худалдан авах боломжтой талаар мэдээллээ.

  • 30 August

    Есдүгээр сард ихэнх нутгаар хур тунадас орно

    Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр есдүгээр сард агаарын температур говь болон зүүн аймгуудын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус …

  • 30 August

    Э.Оюунболд шүүхэд гомдол гаргажээ

    Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан билээ. Харин Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Э.Оюунболдын нэхэмжлэлд: Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын …

  • 30 August

    528 боловсролын байгууллагаас Гамшгаас хамгаалах хууль тогтоомжтой холбоотой 2,100 зөрчил илэрчээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт дөрөв дэх өдрөө улсын хэмжээнд үргэлжилж байна. Хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 528 барилга байгууламжийг …

  • 30 August

    Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамжийг наймдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд  замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт …

  • 30 August

    Жүдо ДАШТ: Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар барилдана

    Дэлхийн аваргын 6 дахь өдөр өнөөдөр эмэгтэй -78 кг болон эрэгтэй -100 кг-н өрсөлдөөн болно. Өнөөдөр татамид эрэгтэй -100 кг-н жинд Монгол Улсаа төлөөлөн Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн Л.Отгонбаатар талбайд гарна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д урамтай сайхан барилдан хэсгийн аварга болоод хагас шигшээд өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн …

  • 30 August

    УБТЗ 15 мянга гаруй төмөр замчдынхаа цалинг нэмлээ

    Түүхт 70 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН ирэх 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр боллоо. УБТЗ нь сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн байна. Мөн сүүлийн хоёр …