virtual

August, 2019

  • 29 August

    Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдана

    “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай улсаас өнөөдөр хоёр тамирчин барилдана. 90 кг-ын жинд Алдар спорт хорооны бөх, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг өрсөлдөнө. 18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа …

  • 29 August

    ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд боллоо

    Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын …

  • 29 August

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    2019 оны 08 дугаар сарын 28-ны 20 цагаас 08 дугаар сарын 29-ний 20 цаг   хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө …

  • 29 August

    Шар нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 29. Бархасвадь гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 28 August

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлэх тоглолт боллоо

    Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 28 August

    Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа 

    Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2019.08.27/ хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба …

  • 28 August

    Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байна

    2019-2020 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил хэр хангагдаж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтын хариуг өнөөдөр /2019.08.28/сэтгүүлчдэд танилцууллаа. Уг шалгалтыг Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургуулиуд гээд нийтдээ 190 боловсролын байгууллагад  хийжээ. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл, сургуулийн гадна, дотно орчин, дотоод хяналт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөр зэргийг хянаж, …

  • 28 August

    60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид …

  • 28 August

    Засгийн газрын тэтгэлгээр 45 лаос оюутан Монголд сурч байна

    БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид …

  • 28 August

    ОХУ-ын жанжин штабын орлогч дарга А.Ю.Чайков манай улсад айлчилж байна

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын …

  • 28 August

    ДАШТ: Б.Ганхайч дагах барилдаан хийнэ

    “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д үлдлээ. Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай …

  • 28 August

    Төр, захиргааны байгуулагын ажиллах цагийг өөрчилнө

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс тогтоол гаргаж, зуны гурван сарын хугацаанд буюу 2019 оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар зохицуулж байгаа билээ. Ажлын цаг 08:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх энэ тогтоолын хэрэгжих хугацаа наймдугаар сарын 31-нд дуусгавар болох тул  есдүгээр сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг хуучнаар буюу ажлын эхлэх …

  • 28 August

    Дэлхийн цагдаагийн олимпид амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа

    БНХАУ-ын Сычуань мужийн Чеэндү хотод энэ сарын 8-18-ний өдрүүдэд Дэлхийн цагдаагийн олимп “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдаж, 96 орны 9870 орчим тамирчид спортын 68 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрөлд 21 тамирчин оролцож алтан медаль-9, мөнгөн медаль-17, хүрэл медаль-4 хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд амжилттай …

  • 28 August

    Дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип цацагдлаа

    “Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, дуучин Ц.Энгүүний “I’m in love” дууны клип  өчигдөр /2019.08.27/  сонсогчдын хүртээл боллоо. Дурлалын тухай өгүүлэх дуу, бүжгийн хөнгөн хэмнэл, өнгөлөг байдлыг хослуулсан “I’m in love” дууны клип мэндэллээ. “I’m in love” дуу түүний бие даасан дөрөв дэх уран бүтээл бөгөөд өмнө нь тэрээр “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу” болон “Би өөрийнхөөрөө” зэрэг дуунуудаа дүрсжүүлэн үзэгч фэнүүддээ хүргээд байгаа билээ.  “I’m in …

  • 28 August

    100 айлын зам 7 см зузаантай хийгдсэн гэв

    Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын засвар, шинэчлэлтийг ажлыг өнгөрөгч 7 дугаар сард эхлүүлж, өчигдөр зорчих хэсгийг нээгээд байгаа билээ. Зам барилгын ажлыг ирэх аравдугаар сард бүрэн дуусган хүлээлгэн өгөх байсан ч хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүсэж байгаа тул зорчих хэсгийг эхэлж нээсэн байна. …