virtual

August, 2019

  • 12 August

    “Цагдаагийн олимп”-оос манай тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

    Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж олимпын салхийг амжилттай хагаллаа. Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль …

  • 12 August

    Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг хэзээ зарлах вэ

    Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх …

  • 12 August

    Улсын харцага Д. Анарыг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ

    Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга наадам энэ сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд болжээ. Төрөлх нутгийнхан нь шинэхэн харцагтаа нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ. Д.Анар 2011 оноос үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан …

  • 12 August

    Б. Хурц нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

    Авлигатай тэмцэх газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 09:00 цагаас Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд …

  • 12 August

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж байгаа билээ. Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: СБД 6-р хороо Оч гялс өргөө ХХК, 14-р цэцэрлэг, Санхүүгийн тооцоолол, Монгол …

  • 12 August

    Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно

    Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд: Өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны наймдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зургийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, …

  • 12 August

    Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

    Намрын тэргүүн хар бичин сарын хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр Аргын тооллын: 2019.8.12, Даваа гараг Билгийн тооллын: 12 Наран ургах шингэх: 5.43-20.09 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм …

  • 10 August

    “The HU” хамтлагийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилжээ

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ. “The HU” хамтлагийн фен клубийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2019.08.09/ болсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгөв. Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь …

  • 10 August

    Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна

    Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна. Зөвхөн энэ долоо хоногт гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ. Үүнээс хоёр бага насны хүүхэд амь насаараа хохирч, дөрвөн хүүхэд гэмтжээ. Тээврийн цагдаагийн алба зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 …

  • 10 August

    Кубад суралцах Монгол оюутнууд тэтгэлгээ гардан авлаа

    Хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Куба Улсаас Монгол Улсад жил тутам олгодог Кубын Их, Дээд сургуульд суралцах гурван тэтгэлэгт сонгон шалгарсан залуучуудтай Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион уулзав. Мөн тус дипломат төлөөлөгчийн газрын урилгаар Куба Улсад суралцсан Монгол оюутнуудын холбооны Ерөнхийлөгч болон гишүүд хүрэлцэн ирсэн байна. Куба Улсад суралцах тэтгэлэгт сонгон шалгарсан гурван оюутан …

  • 10 August

    С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр  Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км …

  • 10 August

    “Рамаяана” олон улсын фестивальд оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна

    Энэтхэгийн Шинэ Дели хотноо Рамаяана олон улсын фестиваль  ирэх есдүгээр  сарын 17-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү фестивалийг Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна.  Оролцох хамтлагийн бүрэлдэхүүн нь 12 хүн хүртэлх гишүүнтэй байж болох ба үзүүлбэр тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут орчим байх шаардлагатай. Фестиваль нь 7-8 хоног үргэлжлэх бөгөөд …

  • 10 August

    Европын язгуур урлагийн их наадамд анх удаа Монгол уран бүтээлчид оролцжээ

    1951 оноос хойш зохиогдож буй Дэлхийн язгуур урлагийн их наадам Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ноёштадт Холштайн хотод өнгөрсөн долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 03-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Дэлхийн 11 орны 14 хамтлаг, 400 гаруй уран бүтээлчид оролцсон тус наадамд манай улс анх удаагаа оролцож этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээн ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, …

  • 10 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 10 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи …