Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах …
virtual
July, 2019
-
29 July
ШЕЗ: Хүчиндэх, залилах, мал хулгайлах гэмт хэрэг их хэмжээгээр өсчээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Р.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …
-
29 July
Туул голын дагуу усны түвшин нэмэгдэж, үерлэж байгааг анхаарна уу
Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин хурдтай нэмэгдэж, үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг …
-
29 July
Энэ оны эхний зургаан сарын байдлаар 9,485 хүн эрүүлжүүлэгджээ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгалт хийсэн байна.Шалгалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг ахлан хийжээ. Эрүүлжүүлэх, саатуулах төв нь нийслэл хотод байгаа бусад байрнуудаас хамгийн их ачаалалттай ажиллаж байгаа газар бөгөөд төвийн ахуй нөхцөл болон саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгажээ. 2018 оны …
-
29 July
Иргэн С.Санжаачаанчигийн 10 жилийн хөдөлмөрийг үнэлж “Хангарди одон”-гоор шагналаа
Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааванчигийг шагналаа. Тэрбээр өөрийн оршин сууж буй Чингэлтэй дүүргийн V хороонд цэцэрлэг бариулах ажлыг хорооны иргэдтэй хамтран эхлүүлж, хуучнаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан барилгыг газрын хамт чөлөөлүүлсэн ажээ. Тус хороо нь цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэдтэй боловч нэг ч цэцэрлэг байдаггүй аж. Тиймээс ийнхүү уг санаачилгыг гарган, ажил …
-
29 July
Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх зорчих хэсгийн баруун талын туслах замыг зургаан хоног хаана
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн …
-
29 July
Налайх-Чойрын замын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байна
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74% тай хийгдэж байна. Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах …
-
29 July
Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний …
-
29 July
Төв замуудыг түр хаана
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын …
-
29 July
Хироко Хирахора: Монгол Улсын батальон НҮБ-ын чухал нэг хэсэг гэдгийг харууллаа
БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны наймдугаар ээлжийн цэнхэр дуулгатнууд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүмүүнлэгийн ажлаа хийсэн байна. Тэд Бентью хотын төвд орших доктор Жон Грангийн нэрэмжит “Спорт цогцолбор”-ын талбайг нь засч тохижуулан Африкийн хүүхдүүдэд бэлэг барьсан талаар бид өмнө мэдээлсэн. Нээлтийн арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн …
-
29 July
Ч.Цогсайхан: Газраа чөлөөлсөн айл өрхийг орон сууцанд шууд оруулах бодлого барьж ажилладаг
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд нийслэл хотоос гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, тус ажил ид дундаа явагдаж байгааг та бүхэн мэднэ. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад эхлээд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан барилгын компани нь гэр хорооллын айлуудтайгаа газрыг нь байраар солихоор гэрээ хийж, …
-
29 July
“Монгол сарлаг” фестиваль ирэх сарын 18-нд болно
Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” наадмыг наймдугаар сарын 17-20-нд Архангай аймагт зохион байгуулагдана. Энэхүү наадмын гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад …
-
29 July
“Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын тал гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрт Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар гарын үсэг зурсан байна. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах …
-
29 July
Улаанбаатар-Дархан чиглэлд РЕЙЛБУС явж байна
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ. Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас 09:10, 10:45, 17:45, 20:35 цагт хөдөлж буй юм байна. Иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчиж байгаа аж. Мөн энэ сарын 30-наас Мягмар гаригаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих …
-
29 July
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ыг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тэрбээр 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл