virtual

May, 2019

  • 7 May

    Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцаллаа

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар өнөөдөр өглөө цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар …

  • 7 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 3. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, хөх луу өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 7 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. …

  • 6 May

    ЗӨВ ТУСГАЛ : Хайрлагдсан хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх нь бага байдаг

    ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар …

  • 6 May

    О.Сэргэлэн: Цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна

    Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг …

  • 6 May

    МАН-ын бүлэг Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжив

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ.Тус хурлаараа Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн …

  • 6 May

    Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.05.06/ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг …

  • 6 May

    Зүгээр л ИНЭЭМСЭГЛЭ, З.Энхболд дарга аа

    2017-11-09-ний өдрийн нийтлэлийг уншигчдын хүсэлтээр дахин нийтлэв. Монголын улс төрд мод мэт “ургаж”, идэр залуу наснаасаа үндэс мөчир мэт шигдсэн олон тооны улстөрчийн тэргүүн магнайд яах аргагүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бичигдэнэ. Ардчилсан хувьсгалын буянаар идэр залуу насандаа Төрийн өмчийн хороог удирдаж, өмч хувьчлалын алдаа, оноотой түүхийг тэрбээр нэгэн үедээ эхлүүлсэн. Үүгээрээ ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл болох хувийн өмчийг …

  • 6 May

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна. …

  • 6 May

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны гурван сар 08.00-17.00 цаг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар  баталлаа. Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил …

  • 6 May

    Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах …

  • 6 May

    Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ

    Хуульч Д.Отгонбат  өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар …

  • 6 May

    МУГЖ Д. Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд дуу зохиож өгөхийг амлав

    “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шоунд өмнөх улирлын 24 оролцогчоос сонгогдсон найман шилдэг уран бүтээлч өрсөлдөж байгаа билээ. Шоуны эхний дугаарт: Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Америкийн дуучин, ая зохиогч “Beyonce”, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү- “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Дуучин П.Баярцэнгэл- “Bruno Mars”, Загвар өмсөгч С.Сарнай- …

  • 6 May

    51 байршлыг чөлөөлж, явган хүний зам гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы баталсан А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд нийт 51 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, зорчих хэсгийн зам талбайг чөлөөлөөд байгаа юм.

  • 6 May

    Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэлийг өөрчиллөө

    Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1км сунгалаа. Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн …