Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв. 1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн …
virtual
March, 2019
-
15 March
Н.Алтанхуяг: АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгоод хаячихаж болохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ Ерөнхийлөгчид өгсөн билээ. Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. …
-
15 March
Дэд бүтцийн төв иргэдэд тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна
Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж буй билээ. Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ–ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ–ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга …
-
15 March
Ч.Тамираа: Он гарснаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчил илрүүлсэн
Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2019.03.15/мэдээлэл хийлээ. 2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираагаас зарим зүйлийг …
-
15 March
Дархан хот “Гэрлэх ёслолын өргөө”-тэй болжээ
Билгийн тооллын шинийн наймны билэгт сайн өдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ.Аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ. Энэхүү өргөөг нээж Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо. Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй …
-
15 March
Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ өглөө. Тэрбээр өргөдөлдөө”Миний бие Норовын Алтанхуяг нь нэг жил найман сарын хугацаанд зөвлөхийн ажлыг хийж тантай хамтран ажиллалаа.Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч Ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам …
-
15 March
Найман хорих ангид шалгалт хийжээ
Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хяналтын харьяа 8 хорих ангид “Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж буй байдал”-ыг 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар шалгажээ. 2018 онд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 58,475,637,531 төгрөгийн гэм хорын хохирол төлбөрөөс 482,514,033 төгрөгийн төлбөрийг хоригдлуудын цалин хөлс, ар гэр болон бусад орлогоос барагдуулснаас 421 …
-
15 March
УУХҮЯ: “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцална
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо. Энэ үеэр Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцлана гэдгээ мэдэгдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт …
-
15 March
Оюутны волейболын 2019 оны аварга багууд тодорлоо
Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2019 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 9-14 нд МУИС болон ШУТИС-ийн зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд, Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явууллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах …
-
15 March
Ирэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн дохио дуугарна
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын …
-
15 March
Сарын тэмдгийн өдрүүдэд таны биед гарах өөрчлөлтүүд
Эмэгтэй хүний амьдрал сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа болон дааврын өөрчлөлтүүд жирэмслэхтэй хамааралтайгаас гадна биеийн байдал, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бид та бүхэнд өдөр тутамд биед ямар өөрчлөлт гардаг тухай мэдээллийг бэлтгэлээ. Нэгдэх өдөр Сарын тэмдгийн эхний өдөр бол мөчлөгийн эхний өдөрт тооцогддог. Энэ үед өндгөвчний үүсгэдэг дааврын тоо огцом буурч улмаар эндометрийн таталтын механизм үүсдэг. …
-
15 March
Шведийн сурагчийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ
Шведийн 16 настай сурагч Грета Турнбергийг дэлхийн дулааралтай тэмцэх хөдөлгөөнд хувь нэмэр оруулсных нь төлөө Скандинавын орнуудын улс төрчид Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. 2018 оны 8 дугаар сард Стокгольм хотын парламентын байрны өмнө хичээл хаялт зарлах үеэр тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Хор хөнөөлтэй хог хаягдлуудыг бууруулах асуудлаарх Парисын хэлэлцээрийн нөхцөлүүдийг хэрэгжүүлж эхлэхээс …
-
15 March
Д.Эрдэнэбилэг: Хатуу цагийн шалгуурыг давсан бүхэн БААТРУУД
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Сэтгүүлч Б.Ганчимэгийн түүнтэй хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны Баасан гарагийн дугаарт хэвлэгдсэнийг бид тус сонины ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байна. -Миний хувьд онцгой уулзалт тохиож байна. Учир нь та ярилцахыг ихэд хүсч байсан зочин төдийгүй, олон нийтийн таньж мэдрэхийг хүсч байгаа, тайлбар …
-
15 March
Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш
МУГЖ Г.Урнаатай ярилцлаа. -Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол болох “Бүсгүйн зурвас” жүжиг саяхан нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлийн талаар яриагаа эхэлье… -Энэ зохиолыг хэдэн жилийн өмнө уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. Учир нь жүжигчин хүний ур чадвар шаардсан гоё дүртэй байсан юм. Тоглолт маань үзэгчдэд амжилттай хүрч байна. Уран сайхан дотоод хяналт зэргээрээ маш өндөр үнэлэгдсэн. Жүжигчдийн ур …
-
15 March
Налайх дүүрэгт марш тактикийн тэмцээн боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүрэгт цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо. Тус тэмцээнийг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон анги байгууллагын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл