virtual

March, 2019

  • 11 March

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж …

  • 11 March

    О.Дөлгөөн:”Тэнгэрээс буусан Од” кинонд намайг яагаад сонгосон юм бол гэж бодсон

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан Од” киноны нээлт болоод удаагүй байна. Тус киноны гол дүр “Од” хэмээх бүсгүйн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр АНУ-д суралцаж байгаа учраас киноны нээлтдээ ирж амжаагүй төдийгүй киногоо бүрэн эхээр нь одоог хүртэл үзэж амжаагүй байгаа аж. Энэхүү киноны нээлт дээр “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн жүжигчин …

  • 11 March

    НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол  гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо …

  • 11 March

    Монголын хоккейчид хошой аварга боллоо

    Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон. Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан. Харин энэ …

  • 11 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 5. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын …

  • 9 March

    Арван бөндгөрийн аз жаргалтай үргэлжлэл

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн 2019 онд шилдэг эмэгтэйгээр тодорсон Ө.Өрнөхбилэгийнд буюу Д.Батдаваагийн гэр бүлд зочилж бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. “Үерхэж байхдаа Д.Батдаваагийн алганы доод хэсгийг шахаж тоолно. Яахын аргагүй 10 бөндгөр гарч ирээд байна, арван хүүхэдтэй болох юм байна даа гээд л хоёулаа инээлддэг байлаа. Хоёр насны зөрүүтэй найман сайхан …

  • 9 March

    Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг

    Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албанд 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Дэчингийн Түмэнжаргалтай уулзлаа. Гурван хүүтэй дархан бэр тэрээр ажлынхаа хажуугаар магистр суралцаж, хамт ажилладаг нөхрөө мэргэжилтэй болгохоор арыг нь дааж байна. Өглөө 04.00 цагт босч ажилдаа гарч нийслэлчүүдийг цэвэрхэн амьдруулахын төлөө зүтгэж бүрэнхийд гэртээ ирдэг энгийн даруу амьдралтай шар хантаазтануудын нэг юм. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах …

  • 9 March

    Гэрлэх ёслолын ордонд “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн хурим болж байна

    Гэрлэх ёслолын ордон “Одонтой ээжүүд” цахим нэгдэл хамтран алдарт эхийн 1,2-р одонтой найман ээжийн/гэр бүлийн хуримын ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна. Алдарт ээжүүд бүгд 35 насны залуу бүсгүйчүүд бөгөөд 6-7 хүүхдийн ээжүүд аж. Гэрлэх ёслолын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Мөн “Одонтой ээжүүд” цахим группээс бусад байгууллагын дэмжлэгтэйгээр есөн хосын хуримын …

  • 9 March

    НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

    Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо “Голомт”, “Хас” банкаар урьдчилж авсан 64 мянга 266 иргэний үлдсэн урамшууллыг энэ сарын 31-нд багтаан данс руу нь шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдсэн. Гэхдээ товлосон хугацаа байхгүй тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох аж. “Голомт” банкнаас НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй …

  • 9 March

    Хүүхдээ улаанбурхан өвчнөөс яаж хамгаалах вэ?

    Улаанбурхан өвчнөөс хүүхдийг дараах байдлаар сэргийлээрэй. Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох Илчлэг, тэжээллэг хоол өгөх Өдөрт 4-5 удаа заавал хооллох Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх Ямарч …

  • 9 March

    Гол, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Түүнчлэн энэ сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, …

  • 9 March

    Зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй

    Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ  хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг. Yүнд: Хулгана өдөр 22 дахь одтой Үхэр өдөр 19 …

  • 9 March

    Анх удаа монгол тамирчин олон улсын тэмцээнд уран гулгалтаар оролцлоо

    ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 02-12-нд болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмын уран гулгалтын ганцаарчилсан, эмэгтэй төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцож, энэ төрлөөр олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын анхны тамирчин боллоо. Ганцаарчилсан, эмэгтэй төрөлд нийт 38 тамирчин өчигдөр өрсөлдсөн бөгөөд Г.Марал-Эрдэнэ 24.75 оноо авч, 30 дугаар байрт орсноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлөсөн байна. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид үлдэж, …

  • 9 March

    Нийт 487 зээлдэгчид ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ

    Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгож, оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгожээ. Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн онд орон сууцны 8 хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар …