virtual

February, 2019

  • 28 February

    Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах …

  • 28 February

    Х.Баттулга: Шүүх засаглал, зөв, шударга байж Монголын төр цэвэр байх учиртай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан …

  • 28 February

    “Alita: Battle angel” кинонд Монголын уран нугараач бүсгүй тогложээ

    Алдарт найруулагч, кино зохиолч Жэймс Камероны зохиол “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино Монголд төдийгүй дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан ба гол дүрд жүжигчин Роза Салазар тогложээ. Сонирхуулахад, тус кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийнх нь орлон тоглогчоор ажилласан байна. Түүнийг О.Уугантуяа гэдэг.  Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Флорида …

  • 28 February

    Н.Наранбаатар: Бидэнд олон нүүр хэрэггүй

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гуравдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш  нээлтээ хийх гэж байна. УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн зурвас”  уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Манай театр бол хүний сэтгэлийг эмчилдэг …

  • 28 February

    CHARLES & KEITH эмэгтэйчүүдийн баярын бэлгийн сонголт

    Залуу та хайртай ээждээ, эхнэртээ, охиндоо эмэгтэйчүүдийн баяраар бэлэглэх бэлгээ сонгож амжаагүй бол хайрын илэрхийлэл болсон хамгийн чамин бэлгийн санааг танилцуулж байна. Хайртай бүсгүйдээ баяр баясал бэлэглэж Charles & Keith брэндийн романтик загварын загварлаг гоёл чимэглэлээс бүрдэх ХАВАР/ЗУН 2019 зүрхэн хэлбэрийн коллекоос сонгоорой. Энэхүү коллекц нь гайхамшигт хайрын сэтгэл хөдлөлөөс санаа авсан. Нүд унагам гялалзсан улаан өнгийн зүрхэн хэлбэрийн хуванцар …

  • 28 February

    Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан энэ сарын 26-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан …

  • 28 February

    Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа

    Энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Түймэрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. 2019 …

  • 28 February

    Хөлбөмбөгийн охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

    Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ. Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос  дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 …

  • 28 February

    МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

     МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд  эхэллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан МҮХАҮТ-ын дүрэмд …

  • 28 February

    Байлдагч Ж.Баярцогт хоёр өрөө байртай боллоо

    Цэргийн албанд татагдаж очоод  золгүй явдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Ж.Баярцогт ард түмнийхээ хандиваар өчигдөр /2019.02.27/ хоёр өрөө байрандаа нүүж орлоо. Хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ зохион байгуулсан бөгөөд Ж.Баярцогтын дансанд 51 сая 500 мянган төгрөгийн хандив цугларчээ.Энэхүү мөнгөөр  шинэхэн залуу гэр бүл  хоёр өрөө байртай боллоо. Өрхийн тэргүүн Ж.Баярцогт шинэ байрандаа нүүж ороод “Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн …

  • 28 February

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн …

  • 28 February

    Таван шар мэнгэтэй, улаан бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 24. Бархасвадь гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …

  • 27 February

    Ерөнхий сайд С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар батламжиллаа

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус өчигдөрийн /2019.02.29/ хуралдаанаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг олонхи дэмжсэн. Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг батламжлуулахаар Ерөнхий сайдад НИТХ-аас албан тоот өнөөдөр хүргүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилох НИТХ-ын шийдвэрийг батламжилсан байна.  

  • 27 February

    Ардын жүжигчин Д.Нанжид таалал төгсжээ

    БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт бүжиг судлаач, СУИС-ийн хүндэт профессор Дунжаагийн НАНЖИД 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Ариг ус” гэдэг газар мэндэлжээ. 1948 онд Хөгжимт драматик сургуулийг бүжигчин мэргэжилээр төгсөөд, 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, УАДБЧ-д бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” …

  • 27 February

    Токио 2020 Олимпийн нээлтийн ёслолд  сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжин ажиллахыг хүслээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзав. Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийн үйл ажиллагааныхаа хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд …