virtual

March, 2019

  • 2 March

    Танилц: Үнэ төлбөргүй үйлчлэх музейн хаяг, цагийн хуваарь

    Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах болсон бөгөөд энэ дагуу 2019 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү …

  • 2 March

    У.Уранчимэг: Найруулагчийн хувьд үзэгчдэд гурваас дөрвөн гүн гүнзгий санаа өгүүлэхийг зорьсон

    Гариг хэмээх амжилт бүтээлтэй яваа нэгэн бизнесмен эр өөрийн үзэсгэлэнт эхнэр Од болон найзуудын хамт хөдөө аялж явна.Энэ үеэр Гариг зугаа цэнгэлээ хэтрүүлж архиныхаа халуунд эхнэрээ аяны машины жолоочтойгоо хардаж эзгүй хээр орхин явснаар киноны үйл явдал өрнөнө. Энэ бол “Хувьсгал” продакшны 20 жилийн ойн хүрээнд бүтээсэн дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” юм. “Тэнгэрээс буусан од” киноны …

  • 2 March

    Жүжигчин О. Дөлгөөн, О.Мөнхдалай нар СТА цол хүртлээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт өчигдөр /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо. Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Жүжигчин О.Дөлгөөн Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод урлагийн чиглэлээр …

  • 1 March

    Монголын Кэндогийн Холбооны удирдлагууд шинээр сонгогдлоо

    Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо. 2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт Чингис Зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг …

  • 1 March

    Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

    Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа юм. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр,  17 ажиглагч улс, 23 улс холбоотон орон гэсэн статустай байдаг. Харин Монгол Улс  1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр …

  • 1 March

    Жүжигчин Рэин, Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна

    Өмнөд Солонгосын алдартай хос Чон Жи Хун буюу Рэин болон жүжигчин Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа талаар Ким Тэ Хигийн ВS компаниас хоёрдугаар сарын 26-нд мэдэгджээ. ВS компаниас”Ким Тэ Хи ирэх есдүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлж, хоёр хүүхдийн ээж болох гэж байна. Энэ хүртэлх хугацаанд түүнийг амар тайван байж, эрүүл саруул хүүхэд төрүүлнэ гэдэгт итгэлтэй …

  • 1 March

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

    Монгол Улсын Үндэсний аудитын газар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоожээ.

  • 1 March

    Амралтын өдрүүдэд “Нүүдэлчдийн өвөл 2019- Бүргэдийн баяр” болно

    Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. …

  • 1 March

    300 гаруй ажлын байранд зуучлах өдөрлөг болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах …

  • 1 March

    Ерөнхийлөгч “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалтыг нээж үг хэлэв

     Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр“Хатагтай, ноёдоо, Эрхэмсэг Элчин сайдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, …

  • 1 March

    У.Хүрэлсүх: Бэрхшээл их байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна

    Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Эх орон нэгт Монгол улсын нийт ард иргэдээ! МАН-ын гишүүд, дэмжигчид ээ! Та бүхэндээ Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан чин …

  • 1 March

    Монгол Ардын Намд шинээр 98 гишүүн элслээ

    Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын …

  • 1 March

    “Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    “Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн …

  • 1 March

    МУГТ О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн болов

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг  спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах,бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт  тэмцээн үргэлжилж байна. Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын …

  • 1 March

    Гуравдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Ганц бие Хонины ордныхон энэ сард төгс хайрын тухай төсөөллөөрөө сэтгэлээ бага зэрэг зовоож магадгүй ч тойрон хүрээлэл дундаасаа шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжууд хэд хэд гарч ирнэ. Хэрэв хүсэж явдаг нэгэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол энэ тойрог тохиромжтойгоос гадна үүсгэсэн харилцаа чинь сарын 26 хүртэл тун дажгүй үргэлжлэх нь. Гэхдээ хэн нэгэн амлалт өгөх гэж яарах хэрэггүй. Албан …