Цахим орчинд 10yearsChallenge буюу “10 жилийн өмнө ба дараа” челленж энэ өдрүүдэд хит болж байна.Тэгвэл Монголын урлаг, соёлын алдартнууд, арван жилийн өмнөх дүр төрхийг одоогийн зурагтайгаа харьцуулж нийтлэх давлагаанд нэгджээ. Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар UBS телевизийн хөтлөгч, сэтгүүлч Э.Одгэрэл Жүжигчин Б.Цэцэг Жүжигчин О.Дөлгөөн Жүжигчин Т.Хулан Жүжигчин Батушка Дуучин С.Гантогоо Жүжигчин Э.Алдар Жүжигчин Ц.Ганзориг Дуучин Э.Чулуунчимэг Жүжигчин А.Ганчимэг Жүжигчин Б.Отгонтуяа Жүжигчин З.Онон Жүжигчин Ш.Жавхлан Жүжигчин З.Номуундарь Загвар өмсөгч …
virtual
January, 2019
-
19 January
Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргажээ
Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргасан байна. Тус сэрэмжлүүлэгт: Сүүлийн үед Фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна. Энэхүү зарын …
-
19 January
Найман аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа
Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээрх найман аймгаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, тушаал гаргаж хүргүүлсэн байна. Уг тушаалд: Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын …
-
19 January
С.Амарсайхан:Худалдан авах газрын даргыг олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлэл, танилцуулгыг сонсож, үүрэг чиглэл өглөө. Хуралдааны эхэнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Гүндсамбуу 2018 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагаа, түүний үр дүн, цаашид анхаарах асуудал болон ил тод байдал, ахиц дэвшлийн тухай танилцуулав. Өнгөрөгч онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар …
-
19 January
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 13. Санчир гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
19 January
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …
-
18 January
Агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн ерөнхий хяналтын сонсголд иргэдийг оролцуулахаар болжээ. Иймээс ерөнхий хяналтын сонсголд оролцож үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэд 1-р сарын 23-ны 17.30 цагаас өмнө овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаараа бичсэн хүсэлтээ бичгээр болон …
-
18 January
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст өнөөдөр өдрийн 14 цагт автобус шатжээ. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Өнөөдөр 14:09 цагт Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн 11 албан хаагч очиж ажиллан галыг унтраалаа. Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй. Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны …
-
18 January
Улсын сайн малчид тодорлоо
Засгийн газрын энэ сарын 9-ны ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулжээ. Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно. 1. “Улсын аварга малчин”-аар: – Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Лхагважавын Батбаяр, Тариат сумын Мөрөн багийн …
-
18 January
Японд галт уул дэлбэрчээ
Японы баруун хэсэгт өчигдөр гал уул дэлбэрчээ.Тодруулбал Кучинорабу арлын Шиндаке галт уул өчигдөр 9:19 цагт дэлбэрч, тогооноос нь халуун лав 1.5 км-т цацагдан, үнс нурам нь 500 м өндөрт оргилжээ. Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Японы цаг уурын агентлагаас арлын оршин суугчдад ууланд авирахаас татгалзаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Якушима хотын захиргаанаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх удирдамжийг 1 цаг 40 …
-
18 January
Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо
Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон юм. Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд …
-
18 January
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.18/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний …
-
18 January
Тэтгэврийн зээлийн хүүг хоёр хувиар буурууллаа
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар …
-
18 January
Дуучин Х.Мөнгөнцэцэг Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар анхны хамтарсан “Амьдрал” тоглолтоо өчигдөр /2019.01.17/ “UB palace”-ын концертын их танхимд хийлээ. Энэ үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ. Дуучин Х.Мөнгөнцэцэг 2013 онд анхны цомгоо “Чин үнэнч” 2016 онд хоёр дахь цомгоо “Уулзахын хүслэн” нэртэйгээр гаргасан юм. Тэд “Амьдрал” тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр маргааш /2019.01.19/ 19:00 цагаас “UB palace”-т дахин хийхээр болжээ.
-
18 January
УИХ-ыг тараах бичигт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа
Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа билээ. Өнөөдөр /2019.01.18/УИХ-ын тараах бичигт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үзэг зурлаа . Өнөөдрийн байдлаар Ардчилсан намаас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын долоон гишүүн гарын үсгээ зураад байна. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл