virtual

October, 2018

  • 11 October

     МУГТ М.Бундмаагийн нэрэмжит АШТ-нээс У.Даваасүрэн алтан медаль хүртлээ

    Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ М.Бундмаагийн нэрэмжит жудо бөхийн өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 08-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор удирдуулсан таван тамирчин оролцсноос 55 кг жинд  алтан медалийг У.Даваасүрэн, 66 кг жинд хүрэл медалийг  Ч.Нямтөгс, 73 кг жинд Б.Алтаншагай нар  хүрэл …

  • 11 October

    Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын  байдлаар  Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг  13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт  64 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй  алба хаагч, 100 орчим …

  • 11 October

    Монголын гүнж миссүүд илтгэл тавина

    Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын гүнж миссүүд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэн “Охидын орон зайг хүндэлье” уриан дор нэгдэн илтгэл тавихаар болжээ. Миссүүдийн илтгэлийн зорилго нь хөвгүүд, охидыг хүндэлж сурах нь ирээдүйд эмэгтэйчүүдийг хүндэлдэг эрэгтэйчүүдийг бий болгоход зорьж байгаа аж. Гүнж миссүүд 5-17 насны дэлхийн хүүхдийн мисс, моделийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан …

  • 11 October

    Л. Оюун-Эрдэнэ: Авлигатай холбоотой асуудалд ахиц гарахгүй байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10: 00 цагт эхэллээ.Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав. Үүний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Монгол орны нийгэм эдийн засгийн байдал, валютийн ханш, бензиний үнийг өсөлтийг яаралтай хэлэлцэхгүй юм уу. Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг жагсаалтыг харахад үүнтэй холбоотой асуудал алга.Яг нэг жилийн өмнө Улаанбаатар хотын утаатай холбоотой …

  • 11 October

    Жүжигчин Т. Бархүүгийн охин Б. Сүндари жүжигчин болно 

    “Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари фэйсбүүк хуудсанд алдартай нэгэн билээ.Авьяаслаг, өхөөрдөм охин Б. Сүндаригийн бичлэг фэйсбүүк хуудсанд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Т.Бархүү, И.Одончимэг нар охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтийн дунд байдаг.Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Б.Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ. Тэрээр NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцжээ. …

  • 11 October

    УИХ-ын Цахим бодлогын түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа

    УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 50 минутад 53,8 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн бөгөөд тус түр хорооны дарга Н.Учрал Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус түр хороо нь дөрвөн ажил …

  • 11 October

    Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ

    Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс …

  • 11 October

    Ц.Эрдэнэбаяр:Валютын ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр  Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн …

  • 11 October

    Шүүх Р.Ганзоригийг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ

    “Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих …

  • 11 October

    Нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 2. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Ус  Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 11 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон …

  • 10 October

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

    “Гамшгийн эрсдэлийг буруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн  Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог болоод Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга,  амжилт, алдрыг танилцуулах бүтээлүүд дэлгэгдээд байна. Дархан аймгийн Онцгой байдлын газар нь  1962 онд Гал команд нэртэйгээр байгуулагдсанаас хойш 1981 …

  • 10 October

    Жүжигчин Т.Бархүүгийн гэрээр зочилсон тэмдэглэл

    Сүүлийн үед Х Түц продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм. Т.Бархүүгийнх гэдэг айлын үүдээр ороход классик загварын цагаан тавилга гэр гэрэлтүүлэн угтлаа. Харин үүдээ нээж зочноо хүндэтгэлтэйгээр урин залсан өрхийн тэргүүн гал тогооны өрөөндөө гал, тогоо, халбага нийлүүлэн зогсов. Тэрээр гэртээ ганцаараа байгаа хэмээн …

  • 10 October

    Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин …

  • 10 October

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна

    Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг …