virtual

October, 2018

  • 12 October

    Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан  хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэжээ. Уусан …

  • 12 October

    “Авьяаслаг монголчууд-3” шоуны оролцогч С. Элбэрэл рекламанд тогложээ

    Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд-3” шоу ням гаригийн үдэш үзэгч түмэнд хүрч байна. “Авьяаслаг монголчууд” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.Шоуны дөрөв дугаарт авьяаслаг олон оролцогч оролцсоны нэг нь үснээсээ дүүжлэгдэгч бүсгүй С. Элбэрэл байлаа.Тэрбээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулж үзэгч болоод шүүгчдийг айдаст автуулсан үзүүлбэрийг үзүүлсэн юм. Тэгвэл оролцогч С.Элбэрэл тухайн …

  • 12 October

    BTS хамтлагийн тухай баримтат кино ирэх сараас гарч эхэлнэ

    Өмнөд Солонгосын алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS-ын тухай баримтат кино ирэх сард Өмнөд Солонгосын “CGV” сүлжээ кино театруудаар гарч эхлэхээр болжээ. “Burn the stage” нэртэй уг кино нь тус хамтлагийн “2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour” аялан тоглолтын тухай өгүүлэх гэнэ. Уран бүтээлчид дэлхийн 19 хотод тоглолтоо хэрхэн амжилттай хийж байгаа, тоглолтын ард ямар их хичээл зүтгэл, …

  • 12 October

    “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

    “Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр  Өргөө лазер синемад нээлтээ хийнэ. Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг …

  • 12 October

    Буриадын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд тоглоно

    Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин – Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан …

  • 12 October

    Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл эрх хасна

    Замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох заалттай байдаг. Урсгал сөрж явах нь хоромхон зуур осол гаргах аюултай. Иймд жолооч нарыг дээрх зөрчил гаргахгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Тус албанаас өгсөн мэдээллээр, тээврийн хэрэгсэл жолоодохдоо урсгал …

  • 12 October

    Ургац хураалт 58 хувьтай байна

    ХХААХҮЯ-наас мэдээлснээр аравдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн 156.9 мянган тонн төмс, 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай байгаа юм. Энэ жилийн …

  • 12 October

    Э.Энхмаа залуучуудын олимпийн аварга боллоо

     Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимпиад буудлагын төрөлд Э.Энхмаа  аваргын алтан медаль хүртлээ. Тус олимпийн буудлага спортын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексик тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорчээ.

  • 12 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийн талаарх санал дүгнэлтээ танилцуулна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлж, 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байна. Мөн хуралдаан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулахаар төлөвлөснийг өчигдөр буюу энэ сарын 11-ний чуулган өндөрлөх үед …

  • 12 October

    Фото: Зураач Т.Чингисийн бүтээсэн хөрөг зургууд

    Хөрөг зураач Т.Чингис олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдын хөрөг зургийг бүтээжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөргийг хүртэл зурсан байна. Зураач Т.Чингис нь 2016 онд манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн олон улсын 53 төлөөлөгчдийн хөргийг зурсан уран бүтээлч юм. Тэрбээр одоогоор нийт 700 гаруй …

  • 12 October

    Дүрслэх урлагийн бүтээлүүдийг улсын санд худалдан авлаа

      Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу өчигдөр  2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулсан уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн …

  • 12 October

    Бүргэдчин охин Н.Айшолпан хүүхдүүдэд туслах сан байгуулжээ

    Бүргэдчин охин Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болжээ.Энэ талаар өчигдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аав, ээжтэйгээ хамтран хэвлэлийн бага хурал хийж, “Айшолпан сан” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа. Сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.Харин тус сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып …

  • 12 October

    Өмгөөлөгч Х.Баасанжаргал Олон улсын шилдэг про боно хуульчийн шагналыг хүртлээ

    Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн чуулга уулзалтыг Италийн Ром хотноо  энэ сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан бусад хуульчдын хамт оролцож байгаа билээ. Барын холбооноос жил бүрийн чуулга …

  • 12 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Ус уул  Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, …