Манай улс 2018 оны долоодугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642.5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14.3 тэрбум төгрөгөөр …
virtual
August, 2018
-
30 August
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард хуралдуулахаар шийдвэрлэжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай тус тус танилцлаа. УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 …
-
30 August
Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны наймдугаар сарын 30-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Баян дөхөм, иргэн Долгорсүрэн, Очирсайхан, болон ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 18-р хороо 4-р хорооллын 10, 28/1, 28/2, 42, 43, 80-р байр болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 1-р …
-
30 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 19. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа …
-
30 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. …
-
29 August
ФОТО: УДЭТ-т Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхим нээгдлээ
Тайз дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Их ойтой холбогдуулан үр хүүхдүүдийнх нь санаачлагаар УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийг Г.Гомбосүрэн багшийн нэрэмжит болгож, “Алдрын танхим”-ыг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө. Жил бүр уламжлал болгон “Бид мартахгүй” үйл ажиллагааг зохион байгуулахад нас тэгширч тэмдэглэлт ой …
-
29 August
Ерөнхийлөгчийн зөвлөхийг ШЕЗ-д томилох уу
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах явц өрнөх ёстой. Гэхдээ Т.Мэндсайханыг долдугаар сард чөлөөлөхөөс ч өмнө эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй Р.Булгамааг түүний оронд томилох тухай яриа шүүхийнхний дунд гарсан байлаа. Энэ яриа одоо ч сарниагүй бөгөөд тун удахгүй томилгоо хийх гэж байгаа талаар эх сурвалжууд …
-
29 August
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг товлов
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа.Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн …
-
29 August
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарласан байна. Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон Төв дээр зохион байгуулагдана. Магистр, докторын элсэлтийн 2018 оны аравдугаар …
-
29 August
Долоон бурханд хүслээ шивнэхийн учир
Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. Долоон бурхан одыг монголчууд бид харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” хэмээн өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн …
-
29 August
CHARLES & KEITH болон PEDRO | НАМАР/ӨВӨЛ 2018 шинэ загварууд худалдаанд гарлаа
CHARLES & KEITH болон PEDRO брэндийн дэлгүүрүүд Mонголын загварын салбарт хэзээ ч байгаагүй гоёмсог загвартай боломжийн үнэтэй эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх, акссесуаруудыг хэрэглэгчиддээ санал болгож байна. Дэлгүүрийн тав тухтай орчин, шинэлэг үйлчилгээ, загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага гээд бүхий л түвшинд олон улсын стандартыг шингээж чадсан CHARLES & KEITH, PEDRO брэндийн дэлгүүрүүд Шангрила Моллын 1-р давхарт нээгдсэн бөгөөд үнийн хувьд …
-
29 August
Зам тээврийн сайд асан М.Зоригт кинонд тоглох уу?
Энэ долоо хоногийн цахим ертөнц дэх халуухан сэдэв М.Зоригт, жүжигчин А.Туяа хоёрын халаадтай зураг болоод байна. Зам тээврийн сайд асан М.Зоригт, “Single Ladies” киноны гол дүрийн жүжигчин А.Туяа нар өөрсдийн цахим хуудаснаа хамт авхуулсан зургаа оруулсан нь олон хүний сонирхлыг татаад байгаа. Тэгвэл жүжигчин А.Туяа өөрийн инстаграм хуудаснаа “”Зоригт ахтайгаа видео зурганд хамт ороод дундуур нь хамт зургаа татууллаа” хэмээн …
-
29 August
Попын хаан Майкл Жексон өнөөдөр 60 нас хүрэх байлаа
Энэ өдөр попын хаан Майкл Жексон амьд сэрүүн байсан бол 60 нас хүрэх байжээ Индиана дахь Чикаго хотын ойролцоо байх үйлдвэржсэн Гэри хотод байх гэртээ бага насаа өнгөрөөсөн тэрээр 1958 оны Наймдугаар сарын 29-нд, Африк-Америкын ажилжин гэр бүлд 10 хүүхдийн найм дахь нь болон төрж, гурван өрөөтэй жижиг байшинд өсжээ. Түүний ээж Катерин Эстер Скрус Иоханы гэрчлэлд сүжигтэй нэгэн байсан …
-
29 August
“Суварга барихаар сургууль барь”: Бат-Өлзий сумын 1-р баг шинэ бага сургуультай болжээ
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг Улаан цутгалан, Орхоны хөндийгөөр монголчууд бүгд мэднэ. Харин байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газраас холгүйхэн 1978 онд баригдсан, навсгар дүнзэн байшинд хүүхдүүд суралцан, эрдэм номын их далайд гарах аяллаа эхлүүлдэг гэдгийг төдий л мэдэхгүй. Л.Баяндорж гэх залуу жуулчдыг дагуулан Орхоны хөндий, Улаан цутгалангаар аялуулдаг байна. Ийнхүү аялж явахдаа Орхон бага сургуультай анх танилцаж “засвар хийлгэх юмсан даа” …
-
29 August
Долоон хүний амь хохироосон ослын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд Крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл