virtual

August, 2018

  • 28 August

    Kоосэнгийн цуврал сурах бичгүүдийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хүлээлгэн өглөө

    Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр гардууллаа. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд зохиогчид нь Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш …

  • 28 August

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардууллаа

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр  байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Түлхүүр …

  • 28 August

    Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийдэг боллоо

    Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө. Хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогийг тэр дор нь ачих боломжтой. Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог …

  • 28 August

    Сүхбаатарын талбайн зогсоолын ажиллах цагийг сунгалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг гарц нь стандартын шаардлага хангасан авто зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, 2016-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах улсын томоохон эмнэлгүүдийн гадна зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй талбайд авто машины зогсоолуудыг байгуулсан билээ. 2016-2020 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах томоохон 16 эмнэлгийн авто зогсоол, гадна иж бүрэн …

  • 28 August

    Х.Хонгорзул: Оюутан бүрт нийтийн тээврийн  цахим карт олгогдоно

    Нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих эрхийн үнэмлэхийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газар их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн …

  • 28 August

    Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө

    АТГ сар бүрийн 25-ний өдөр хийсэн мэдээлийнхээ үеэр Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл …

  • 28 August

    Л.Оюун-Эрдэнэ: 93106060  утсанд ирсэн  гомдлуудыг ТЕГ-т хүлээлгэж өглөө

    Нийслэлийн Прокурорын газраас төрийн албыг наймаалсан гэх “60 тэрбум” ын хэргийг дахин сэргээж шалгаж эхэлсэн. Тус хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тагнуулын eрөнхий газар очиж, гэрчийн мэдүүлэг өглөө.Тэрбээр гэрчийн мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ“93106060 утсанд ирсэн гомдлуудыг ТЕГ-т хүлээлгэж өглөө. Мөн АТГ-т хаагдсан байсан “60 тэрбум”-ын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн …

  • 28 August

    МСНЭ-с сэтгүүлч Д.Майцэцгийг өмгөөлж мэдэгдэл гаргалаа

    МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох эрхэм дээд зорилгод иргэн бүрийн оролцоо, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг нийгмийн бүх салбарт ухамсарлаж байгаа гэдэгт бид итгэж байна. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү эрхэм зорилгод нэгдэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн …

  • 28 August

    18 цэцэрлэг, сургууль есдүгээр сарын 1-нд орохгүй

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийг угтан хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн шалгалтад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 хувийг хамруулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалт явуулж, 715 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, шалгалтад хамруулсан цэцэрлэг, сургуулиас 18 нь есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж амжихгүй болсон байна. Зөрчил гаргасан ихэнх цэцэрлэг, сургууль нь урсгал засвар хийх тендерийг …

  • 28 August

    Оюутнуудад ёс зүйгүй хандсан багшид хариуцлага тооцно гэв

    МУИС-ийн оюутнууд өнгөрсөн баасан гаригт сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэн жагссан. Энэ үеэр сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр нэмж байгаад тайлбар авахыг хүссэн оюутнуудыг тус сургуулийн Социологи, нийгмийн ажилтны тэнхмийн багш О.Мөнхбат оюутнуудыг доромжилж, ёс зүйгүй байдал гаргасан. Тэгвэл  О.Мөнхбат багшид ёс зүйн хариуцлага тооцохоор болсон тухай Боловсролын яамнаас мэдээллээ.    

  • 28 August

    Улсын начин Ш.Дарханбатад дөрвөн өрөө байр, “Ланд-200” бэлэглэжээ

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд  Улсын аварга Г.Эрхэмбаяраар  тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадам боллоо. Наадамд улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, …

  • 28 August

    Вэйсел Акчайгийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлогод Монгол Улсын Засгийн газар оролцсон эсэх, хэрэв оролцсон бол буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тиймээс УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 3.1.12, 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү асуулгыг тавьж буйгаа тодотгожээ. Тэрээр асуулгын хариуг УИХ-ын …

  • 28 August

    “Хувьсал” продакшны ээлжит киноны голд дүрд жүжигчин О. Дөлгөөн тогложээ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны уран бүтээлчид дэлгэцийн зургаа дахь уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тус продакшны өмнөх киноны гол дүрд МУСТА А. Ганчимэг, Д. Ганцэцэг, МУГЖ У.Уранчимэг нар тоглодог байсан бол энэ удаа жүжигчин О. Дөлгөөнийг тоглуулжээ. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар тус продакшны найруулагч МУГЖ У.Уранчимэг өөрийн фейсбүүк хуудаснаа” …

  • 28 August

    “МИАТ”-ийн дэд захирал Н.Энхбаатарыг батлан даалтад гаргажээ

    “МИАТ”-ийн дэд захирал Н.Энхбаатарыг Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Мөрдөн шалгах хэлтсийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан долдугаар сарын 23-нд саатуулсан билээ. Тэрээр тус компанийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар ажилладаг бөгөөд түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулсан байдаг. Н.Энхбаатарыг саатуулах 30 …

  • 28 August

    Ерөнхийлөгчийн засаглал Монголын улс төрийг засах гарц биш

    Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгон бүрдүүлсэн билээ. Гэхдээ сүүлийн үед төрийн засаглалын өнөөгийн хэлбэрийг өөрчлөх, ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай зарим улс төрийн хүчнүүд ярих болов. Мөн олон нийтийн санал асуулгын цуврал судалгаануудаас үзэхэд эв нэгдэлгүй улс төрийн олон нам хүчнүүд төрийн эрхэнд гарах болсон нь сөрөг үр дагавар авчирч байна гэж үзэн нэг хүний хүчтэй …