virtual

July, 2018

  • 27 July

    Өрхийн аж ахуйг өндөр хөгжүүлсэн Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж, улс орондоо оруулсан сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, одонг Орхон сумын туганд хүндэтгэлтэйгээр …

  • 27 July

    Турк улсын ЭСЯ: Хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй 

    Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд …

  • 27 July

    Жолооч нарт ажлын томилолтыг нь олгож эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Жолоочийн 80 ажлын байранд 194 иргэд бүртгүүлснээс энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулсан хувь хүний хөгжлийн цогц …

  • 27 July

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дээрээс ус асгарсан ч үгээ хэлж дуусгав

    Дэлхийн Хепатитын өдөр  тохиож байгаатай холбогдуулан “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор Хепатитын өдрийн нээлтийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав. Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэх үеэр түүний дээрээс ус асгарчээ. Сайд  норсон ч үсээ хойшлуулаад, үргэлжлүүлэн үгээ хэлж дуусгасан байна.        

  • 27 July

    Видео: Хятадад хамгийн өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ

    БНХАУ-ын Гуйжоу мужид  хамгийн  өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ.108 метр өндөр уг хүрхрээ нь Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотын төвд байрлах тэнгэр баганадсан барилгад байдаг. 108 м өндрөөс урсах тус хүрхрээ нь Гуйян хотын зүрхэн хэсэгт Liebian International Plaza- д байрладаг байна.Хүрхрээг  онцгой үйл явдал тохиож байгаа үед л ажиллуулдаг гэнэ.118 киловаттын хүчин чадал бүхий усны шахуургатай уг хүрхрээг ажиллуулахын тулд хоёр цаг бэлтгэдэг  аж. Тус …

  • 27 July

    Японы хамгийн өндөр настан таалал төгсчээ

    Японы хамгийн өндөр настай Чиё Мияако ням гарагт 117 насандаа таалал төгсжээ. Японы хамгийн өндөр настай эмэгтэй Наби Тажима өнгөрсөн дөрөвдүгээр сард өөд болсны дараа 1901 оны тавдугаар сарын 2-нд төрсөн Чиё Мияако тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй болсон юм. Тэгвэл одоо Японы хамгийн өндөр настай хөгшнөөр 1903 онд төрсөн 115 настай Кане Танака болж байна. Тэрбээр одоо Японы Фукуока мужид оршин суудаг байна. Танака эмчийн хяналтад гэртээ байгаа бөгөөд Отелло–гоор тоглож хааяа салхинд сууж нарладаг гэнэ.Мөн Японд дэлхийн …

  • 27 July

    “Эрдэнэт” үйлдвэр эко цутгуурын үйлдвэрлэлийг Монгол улсад нэвтрүүлнэ

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав. Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл …

  • 27 July

    Жирэмсэн эхнэртэйгээ хэрхэн яаж харьцах вэ

    Жирэмсэн эмэгтэй хүний биед цоо шинэ, ойлгомжгүй үйл явц болж эхэлдэг. Сэтгэл хөдлөл, аппетит, толгой эргэх, хордлого өгөх, бие махбодийн өөрчлөлт гээд маш олон зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Энэ үед нөхрүүд сэтгэлийн дарамтанд орж, юу хийхээ огт мэддэггүй. Мэдээж хосуудын харилцаанд хэр их хүсэмжит хүүхэд вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Мөн хосууд хоорондоо хайр сэтгэлээ хэрхэн илэрхийлдэгээс хамаардаг байна. Жирэмсэн эхнэртэйгээ …

  • 27 July

    Төрсөн сараар нь эрчүүдийн зан аашийг тодорхойлж болно

    НЭГДҮГЭЭР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД  Тэд бол маш их тэсвэр хатуужилтай хүмүүс. Түүнийг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Найдвартай бөгөөд хүний итгэл дааж чаддаг. Үргэлж чин сэтгэлээсээ найрсаг зөвлөгөө өгдөг. Тэвчээргүй. Хувь заяанд итгэдэггүй бөгөөд амьдралд зөвхөн өөрөөс нь бүх зүйл шалтгаална гэж боддог хүмүүс. Худлаа ярьж чаддаггүй, илэн далангүй зантай. Нэгдүгээр сард төрсөн эрчүүдийг хүмүүс нэг бол их хайрладаг, нэг бол …

  • 27 July

    Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг магтахад ялгаа байдгийг та мэдэх үү?

     Охидыг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэггүй. Энэ нь түүнд л муу. Хэрэв охин хүүхдийг: “Маш хөөрхөн байна” гэх мэтээр магтаад  байвал тэд би бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн зүйл заавал хийх ёстой гэж хүлээн авдаг байна. Энэ бол эмэгтэйчүүдийг “сүйрүүлдэг” зарчим гэж хэлж болно.  “Би байгаа учраас, би ухаантай учраас, би гэрийн эзэгтэй учраас, би туслагч учраас, би …

  • 27 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газартай хамтран Хепатитын өдрийг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  Др.Шин Ён Су Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан өндөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзсанд …

  • 27 July

    Дональд Трампын алдрын одыг сүйтгэжээ

    Холливудын алдрын гудамжин дахь Дональд Трампын одыг олон жижиг хэсэг болгон буталж, сүйтгэсэн байна.Энэхүү хэргийг 20 гаруй насны залуу үйлдсэн болохыг цагдаа нар олж, илрүүлэн баривчилжээ. Холливудын худалдааны танхим жил бүр хөгжим, кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулан тэдэнд алдрын гудамжинд од өгч, нэрийг нь мөнхөлдөг билээ. Одоогийн байдлаар алдрын гудамжинд 2000 гаруй од байгаа аж. Харин …

  • 27 July

    Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангажээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх хүсэл зорилгыг нь дэмжих, байнгын ажлын байр бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Харааны бэрхшээлтэй хоёр ажилтан нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хууль журмыг …

  • 27 July

    МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна

    “Х түц” продакшны жүжигчин, алаг нүдэн МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр /2018.07.27/  тохиож байна. Түүний нөхөр Т.Бархүү “Энэ биеийн минь тал болсон хайрт хань, гэргий, ээж, зөвлөгч Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Өнгөрсөн зургадугаар сард  БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид амжилттай оролцож “Солиот эх”  киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан …

  • 27 July

    Б.Чингис: Будаг гүйцэд хатаагүй байсан

    “Шөнийн гудамж”-ны гудамжны замыг энэ долоо хоногт шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь цахим сүлжээнд  шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө орсон борооны улмаас тус замын будаг урсаж арилжээ. Энэ асуудалтай холбоотойгоор “Шөнийн гудамж”-ны замыг будсан Жоби” компаниас мэдээлэл хийлээ. “Жоби”  компанийн Ерөнхий менежер Б.Чингис “Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсаас, нийслэлээс ямар ч зардал гаргахгүйгээр Гэрэлт гудамжны менежментийн баг, Замын …