virtual

June, 2018

  • 26 June

    МАН-ын УЗАА-ны удирдлагууд Завхан аймагт ажиллаж байна

    Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймаг ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа юм. Энэ үеэр “ЭРХ БАРЬЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУВЬД ДОТООДДОО ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ ӨНДӨР …

  • 26 June

    МҮЭХ: Татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна

    Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлж ажилласан боловч тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүргүүлсэн саналын ихэнх нь тусгагдаагүй байгаа юм. Татварын …

  • 26 June

    С. Амарсайхан: Хар тамхи, мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлье

    Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан санаачлан зохион байгуулж байна. Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцлоо. “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн …

  • 26 June

    “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ. “Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж …

  • 26 June

    Сургууль, цэцэрлэг, биеийн тамирын болон тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийх албан даалгавар гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын …

  • 26 June

    Цагдаагийн шаардлага биелүүлээгүй жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр нэгэн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд цагдаагийн өмнөөс бүдүүлэг авир гаргаж буй бичлэг сошиалд тавигдсан. Харин ЗЦА-наас жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ. Мөн төрийн …

  • 26 June

    Энэ явдал миний бяцхан үрээр дуусаасай

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд амиа алдсан  хэрэг өчигдөр 20:00 цагийн орчимд  гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал  тус хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Дэлгэр төв”-ийн гадаа тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алдсан байна. Энэ хэргийн талаар амиа алдсан есөн настай хүүгийн ар гэрээс тодрууллаа Талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж: Миний …

  • 26 June

    Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой 1,500 хуудас материалыг шалгаж байна 

    Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, шалгалт, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа. ЗГХЭГ, Эрдэнэс Монгол ХХК-иас Оюутолгойтой холбоотой мэдээллийг …

  • 26 June

     “Очир” төвийн зочид буудалд   амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно 

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.

  • 26 June

    Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна

    Дархан аварга Х.Баянмөнх зургадугаар сарын 20-ны өдөр  Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн билээ.  Тэрээр өнөөдөр  АТГ-т байцаалт өгч байна. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна.  Сүүлдээ бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй боллоо. Бөхчүүдийн допингийн асуудал 20 гаруй жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд …

  • 26 June

    60 сая төгрөгийн авлига авсан Т.Эрдэнэтуяаг баривчилжээ

    Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг энэ сарын 22-ны өдөр их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдсан аж. АТГ–аас Т. Эрдэнэтуяаг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан …

  • 26 June

    Хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ дараах хаягаар шалгаарай

    УИХ-ын чуулганы хуралдаанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыг баталж нэмж 228,000 хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор баталсан. 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ. Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …

  • 26 June

    Дуучин Х.Мөнгөнцэцэгийн “Хожуу бодлын салхи” дууны клип цацагдаж эхэллээ

    Дуучин Х. Мөнгөнцэцэг анхны  хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа ч   уран бүтээлдээ оржээ. Түүний “Хожуу бодлын салхи”, “Шувуун хээр” зэрэг дуунууд нь цацагдаж эхэлсэн байна. “Хожуу бодлын салхи” дууны үг Нар гижигдсэн моддын дэргэдүүр Чамайг явахыг чинь мэдсэн л бол доо Навчис бүжиглэсэн мөчир дээр нь Шувуу болоод жиргэх нь яав даа Эргээ чимээлсэн голын хөвөөгөөр Чамайг явахыг чинь мэдсэн бол …

  • 26 June

    Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулжээ

    Авлигын хэрэгт холбогдуулан Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулсан байгаа аж.Энэ тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа бөгөөд тэдний дунд Архивын ерөнхий газрын дэд дарга багтжээ.

  • 26 June

    Сүхбаатар дүүрэгт тогонд цохиулж хүүхэд эндлээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд орших Эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг өчигдөр /2018.06.25/ гарлаа. Энэ хэргийг харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“2018 оны зургадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 …