virtual

June, 2018

  • 27 June

    Магнай трейд, М-Ойл компаниуд хуурамч шатахуун худалдаалж байна

    Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож үнэ нэмж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн 400-500 ААН хуурамч шатахуун худалдаалж байна.Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг төрийн байгууллагууд мэднэ.  Шинжилгээгээр ч нотоллоо гэдгийг онцлов. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлэхдээ “УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ …

  • 27 June

    Ч.Гантулга: 100 айлын хойд замыг дөрвөн эгнээтэй болгож, 250 машины зогсоол барина

    100 айл дахь барилгын материалын захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэхээр болсон билээ. Тус захуудыг нүүлгэх ажил хэрхэн явагдаж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа. -Бидний хэлдгээр 100 айл дахь барилгын материалын захуудыг нүүлгэх ажил энэ хавар эхэлсэн. Одоо ямар шатандаа явж байна вэ? -100 айл дахь барилгын материалын захуудыг нүүлгэн шилжүүлэх ажил 2018 оны хоёрдугаар …

  • 27 June

    Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?

    Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, “60 тэрбум”-ын гэх олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлаар тодруулга хүссэн юм. Авлигатай тэмцэх газраас ирсэн 01/5283 дугаартай хариу бичигт : Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй. Цахим орчинд тавигдаж ил болсон хэсэг нь дууны бичлэгийг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж …

  • 27 June

    Г.Баасан: 60 тэрбумыг толгойлсон хүн УИХ-ыг удирдаад сууж байна

    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд 2018 оны хоёрдугаар улиралд ирсэн 87 гомдол АТГ-т шилжинэ орсон. Олон нийтийн зөвлөлөөс 187 иргэдтэй биечлэн уулзсан.Олон нийтийн зөвлөлд ирсэн анхны гомдол 2017 оны 10-р сарын 4-нд АТГ-ын мэдээллийн санд орсон. Өнөөдөр …

  • 27 June

    80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван, борлуулахыг завджээ

    Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван, худалдаж борлуулахыг завдсан хэргийг илрүүлэн, шалгаж байна. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат, 1982 онд төрсөн С гэгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр үлэг гүрвэлийн олдворыг зуслангийн байшиндаа хадгалж байжээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулан олдворыг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн …

  • 27 June

    Буруу хөдөлгөөнөөс буруу үйл, үйлдэл үүснэ

     Сав ертөнц гэдэг нь байгаль дэлхий, од гариг, тэнгэрийн эрхис, агаар, орчин зэрэг гаднах бүхнийг хэлнэ. Шим ертөнц нь саваа шүтэн амьдарч буй амьтан юм. Сав шим орших харилцан нөхцөлдсөн шүтэн барилдлагаар орших буюу бие биедээ эерэг сөрөг, таатай таагүй нөлөөлөл үзүүдэг зүй тогтоолтой. Жам ёсыг таньж ухаарсан монголчууд дээр үеэс байгаль орчин, уул ус, мөнх тэнгэр, гариг эрхис тэргүүтнийг …

  • 27 June

    Л.Энхболд: Намрын чуулганаар гурван хуулийн төслийг өргөн барина

    Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Төрийн тэргүүн оролцох ёстой. Гэвч, зардал мөнгөний асуудлаас шалтгаалан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй, элч төлөөлөгчөө өмнөөсөө явуулах болсон. Хэрэв зээ Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцохгүй тохиолдолд тахилгын зан үйлийг хийх элч төлөөлөгчид заавал хүндэтгэлийн сэнтийд суух ёстой юу гэсэн нэг асуулт тавигдаж байна.  Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр томилогдож, хүндэтгэлийн сэнтийд сууж байгаа  …

  • 27 June

    Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авлаа

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ. БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм. Тодруулбал, Шведийн тамирчин 30 …

  • 27 June

    Арваннэгдүгээр сараас ТҮЦ машин ашиглахгүй

    УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батлаж бүртгэлийн багц хуулийн хүрээнд хэд хэдэн том шинэчлэл хийжээ. Тодруулбал, бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан юм. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Мөн Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс …

  • 27 June

    Ши Жиньпинийг элэглэсэн “HBO” сувгийг Хятадад гаргахыг хоригложээ

    Дэлхийн шилдэг кино суваг болох “HBO” сувгийн “Last week tonight” нэвтрүүлгээр комидиан Жон Оливер Хятадын дарга Ши Жиньпинийг Винни Пух хүүхэлдэйн киноны баатартай харьцуулан хошигносны улмаас тус телевизийн эфирийг Хятадад гаргахыг хоригложээ. Комидиан Жон Оливер Хятадын удирдагчийн хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг шүүмжилж, хошигнож байжээ. Уг явдал болсны маргааш гэхэд тус сувгийг хориглох жагсаалтад оруулж, Хятадад нэвтрүүлэх …

  • 27 June

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр та эрч хүчтэй байна. Энэ өдөр та урагш алхан бусадтай ярилц. Гэхдээ бүгдийг туйлын болгоомжтой хий. Тайван удаан байснаар осол аваар гарч болох магадлалыг багасгана. Хэт яарах нь золгүй байдалд хүргэж болзошгүй. Арилжаа наймаа олз омогтой байна. Та аливааг сайн дүгнэж, дүр зургийг томоор харж чадна. ҮХЭР (4/20-5/20) Та баяр баясгалантай байна. Энэ үед мэргэжлийн асуудлуудаа шийдэх …

  • 27 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 14. Буд гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр.                           Барилдлага: Рашаан        Шүтэн барилдлага: Авахуй   Суудал: Төмөр  Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн …

  • 27 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаарсарын 27-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-22:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор; ⚡️БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 15-р хороо 40-р сургууль, 86, 161-р цэцэрлэгүүд, 3-р хороолол 21-32-р байрууд; ⚡️СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13, 14-р хороо Туул тосгон, Ватикан, Бөхийн мяндас, УАУЭС Хатанбаатар, Файв гүүд, Цорос Жамбаа, …

  • 27 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 26 June

    Эрдэнэт ойн босгон дээр техникээ шинэчилж байна

    Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон түүхт 40 жилийн ойгоо шинэ техник, авто машинтай угтлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  ойрын таван жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтын хүрээнд тус үйлдвэрт үе шаттай техникийн шинэчлэл хийгдэж байна. Өнгөрсөн онд  Ил уурхайд Комацу  275А маркийн …