virtual

May, 2018

  • 25 May

    Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв. Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт: “Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн  одонгоор шагнах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол …

  • 25 May

    Ардчилсан хувьсгалын анхдагчдад тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалттай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан …

  • 25 May

    Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна

    Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, …

  • 25 May

    Ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн …

  • 25 May

    Тамхи татдаг 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна

    Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж …

  • 25 May

    З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын  сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн …

  • 25 May

    Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ тавдугаар сарын 18-ны өдрийн 20.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүн сураггүй алга болсон тухай дуудлага маргааш /2018.05.19/ нь 21.10 минутад тус аймгийн Онцгой байдлын газарт /ОБГ/ иржээ.ОБГ-ын арван алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн …

  • 25 May

    “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит арван гурав дахь дугаар /2018. 05.25/ өнөөдөр цацагдаж эхэллээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Амьдралын их урсгал дунд ээжүүд эмэгтэйчүүд бид амрах завгүй, ачаагаа хөнгөвчлөх цаггүй зүтгэсээр нэг л мэдэхэд стрессд өртсөн байдаг. Миний хувьд энэ удаагийн дугаартаа төрөөд удаагүй, ачаалал ихтэй ер нь бүх л насны ээжүүдэд тохиолддог стресс мөн төрсний дараах сэтгэл гутралд хэрхэн бага …

  • 25 May

    Асашёорюү Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүлэв

    Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээний  жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ. Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа  Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо. Хоошёорюү С.Бямбасүрэн Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм. Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ …

  • 25 May

    “Монгол Нинжа дайчид” шоуг МҮОНТ тун удахгүй албан ёсны эрхтэйгээр хүргэнэ

    Японы TBS телевизийн “Sasuke Ninja warrior” шоуг “Монгол Нинжа дайчид” нэртэйгээр МҮОНТ албан ёсны онцгой эрхтэйгээр тун удахгүй хүргэхээр болжээ. Энэхүү телевизийн шоуг дэлхийн 20 орон албан ёсны эрхтэйгээр хийж, өөрсдийн бүтээл болгодог бол МҮОНТ авснаар Монгол 21 дэх улс болж буй юм. Шоунд оролцогчдыг бүртгэж дууссан учир тун удахгүй олны хүртээл болох нь. “SASUKE NINJA WARRIOR” ШОУНЫ ТУХАЙ “Sasuke …

  • 25 May

    Х.Чимгээ:Хүүхдийн бэлэг сонгохдоо үйлдвэрлэсэн хугацааг нь  шалгах хэрэгтэй 

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас тавдугаар сарын 7-ноос эхлэн зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийгээд …

  • 25 May

    Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг

      Туулын голын хойд талын хэсэг нь Туул голын хамгаалалтын бүс нутаг. Энэхүү хамгаалалтын бүсэд маш олон тооны орон сууцнууд баригдсан байдаг. Тухайлбал KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдчихсан байгаа юм. Эдгээр хотхонууд ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь туул голын усыг …

  • 25 May

    Э.Идэрцог: С.Баярыг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй

    Авлигатай Тэмцэх Газраас тавдугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн “Ерөнхий сайд асан С. Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө дуудан дарамталсан байж магадгүй” гэсэн өчигдрийн хийсэн мэдээлэлд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Э.Идэрцог тайлбар өглөө. Тэрбээр”Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шалгагдаж байгаа. …

  • 25 May

    Дональд Трамп: Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо  алдлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Энэ тухайгаа Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид  захидлаар мэдэгдсэн байна. Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хүргүүлсэн захидалдаа” Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа. Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаарх бодлоо өөрчилбөл над руу бичих юм уу, утсаар холбогдоорой” хэмээн бичжээ. Харин энэ …

  • 25 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдав

    Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан. Тэгвэл өчигдөр барилдааныг цуцалсан талаар Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ.  Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон. Тэгвэл …