ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол өчигдөр Кремлийн ордонд 17:00 цагт боллоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогчийн олонхийн буюу 77 хувийн хувийн саналыг авч дөрөв дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх …
virtual
May, 2018
-
8 May
Ц.Нямдорж: “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан гаргаж тавьж байна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуралдлаа. С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэсэн юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:Байнгын хорооны хуралдаанаа хаалттай …
-
8 May
АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдсэн нь хууль зөрчлөө гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор УИХ-д саналаа хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. АТГ-ын удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн …
-
8 May
Г.Эрдэнэбат: Б.Булган хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш олон удаа мэдүүлэг өгөөгүй
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн Даваа гаригийн ээлжит зочноор Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцлоо. Түүний нэвтрүүлгийн үеэр хэлсэн зарим онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Б.Булган хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш олон удаа мэдүүлэг өгөөгүй. – Хэргийн газраас олдсон малгай Э. Бат-үүлийнх болох нь тогтоогдсон. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Б. Булган хамжигч байсан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. …
-
8 May
“Оюу Толгой”-н 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичгийг хүргүүллээ
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ТББ тэргүүтэй 35 гаруй иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр “Оюу Толгой” 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичиг хүргүүллээ. Шаардах бичигт: “Монгол Улс хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар өдөрт 3 сая доллар буюу таван шинэ цэцэрлэг барих хэмжээний мөнгийг өрөнд өгч байна. Ер нь “Оюу толгой”-н төслийн зээл нь өөрөө улирал тутам хүүгээс …
-
8 May
НИТХ-ын тэргүүлэгчид 2018 оны I улиралд 8 удаа хуралдаж, 26 тогтоол гаргажээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын ажлын товч тайлан мэдээллийг хүргэе Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны нэгдүгээр улиралд буюу 2018 оны 1 сарын 1-ээс 3 сарын 30-ны хугацаанд 8 удаа хуралдаж 33 асуудал хэлэлцэж 26 тогтоол гаргасан байна. Тэргүүлэгчдийн хурлын хийсэн ажлын мэдээллээс дурьдая. Агаар орчны бохирдлыг бууруулах талаар авах, арга хэмжээний тухай тогтоол баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа …
-
8 May
О.Тэмүүжин: Өрсөлдөгчид чанга байна
Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирал эхэллээ. Энэ удаагийн дугаарт Эмоци продакшы жүжигчин МУСТА О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, загвар өмсөгч О.Билгүүн,“A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин М.Цэрэндолгор, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, жүжигчин Ч.Очгэрэл нарын залуус оролцож байгаа. Ингээд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ дугаарын шилдэг оролцогч жүжигчин О.Тэмүүжинг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа …
-
8 May
Л.Насанцэнгэл: Эрчүүдэд архинд донтох эмгэг ихээхэн тохиолдож байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид …
-
8 May
Хөөтийн уурхайгаас лити зэрэг ховор элемент илэрчээ
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхайтай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан энэ сарын 6-ны өдөр танилцлаа. Уурхайд геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман – Олз” ХХК ажиллаж байна. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан …
-
8 May
Л.Уртнасан: Зургаан настнуудыг наймдугаар сарын 20-ноос бүртгэнэ
Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийн талаар ерөнхий боловсролын сургуулиудад чиглэл өгчээ. Энэхүү бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасантай ярилцлаа. -Энэ жил сургуульд орох зургаан настнуудыг хэзээнээс бүртгэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг намар наймдугаар сарын 20-ноос бүртгэхээр бэлтгэл ажлаа хийж байна. …
-
8 May
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ. Тодруулбал; 1.Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих, 2.Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих, 3.Хужирт суманд цахилгаан станц барих, 4.Богд суманд шилэн кабел тавихаар болов. 5.”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 …
-
8 May
29 дүгээр сургуулийн хүүхдүүд “Мөрөөдлийн аялал”-д явжээ
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн дотуур байрны 130 орчим хүүхдийг эх орны байгалийн дурсгалт газартай танилцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий “Мөрөөдлийн аялал-2” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд “Монголын альфард веллфайр эзэмшигчдийн холбоо” ТББ-ийн хамт олон хамтран ажилласан байна. Мөн “NBA TALK”-ийн залуус хүүхдүүдийн өдрийн цайг ивээн тэтгэж оролцжээ. Үйл ажиллагааны хүрээнд Төв аймагт …
-
8 May
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хоёр сарын хугацаанд юу хийв?
Оюутолгойн гэрээтэй холбоотой төрийн өндөр албан тушаал хашч байсан эрхмүүдийг цагдан хорьж шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийнхан энэхүү гэрээнд хууль бус асуудал байна гэж үзсэн учраас л нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа хэрэг л дээ. Тэгвэл гэрээнд яг ямар алдаа байна вэ гэдгийг шалгах зорилготой УИХ дахь ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан юм. Энэхүү …
-
8 May
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж АТГ-ын дарга, дэд даргыг шинээр томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргажээ. МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. АТГ-ын даргыг шинээр томилох хуулийн үндэслэлгүй гэж үзсэн байна.Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг АТГ-ын даргад нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан мэдээлэл байна.
-
8 May
“Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх үүрэг өгөв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга Г.Ганболд уулзалтын эхэнд нутаг орны нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл