virtual

April, 2018

  • 13 April

    “Их цэвэрлэгээний 90 минут” -ыг энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлууллаа

      Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас маргааш болох  “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ. Бүх нийтийн Их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг мэдэгдэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 04 сарын 21-нд 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн …

  • 13 April

    13 дугаар хорооллын орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

    13 дугаар хороололд буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны 5 давхарын монсард шатаж байна гэх дуудлага өнөө өглөөний 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. “Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

  • 13 April

    Юнител Скайтелийн эксийг рекламдаа тоглуулжээ

    Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундгуудын нэг гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ. Ганган хээнцэр ч хоосон толгойтой залуусаар рекламын дүр хийдэг өнөө үед Юнителийхэн их л сүрхий дүр сонголт хийсэн байх юм. Даанч юнителийн энэ сонголтыг “Хар масс” ойлгосонгүй бололтой. Магадгүй анхнаасаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн …

  • 13 April

    У.Хүрэлсүх: Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, яваа жолооч нарын санал, санаачилгыг Засгийн газар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ. “Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг …

  • 13 April

    Дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдлээ

    Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр Алтан-Өлгийд нутаглууллаа. Өнөөдөр өглөө Спортын төв ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэх үеэр Сүмогийн Их аварга Мөнхбатын Даваажаргал “Аавтай минь салах ёс хийхээр “Хоёр Мөнх”-ийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур …

  • 13 April

    Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

    Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэлд өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 …

  • 13 April

    МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” дуугаа 23 жилийн дараа клипжүүллээ

    Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр энэ сарын 20-нд тохино. Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр болжээ. 1995 онд “Инээмтгий хүн” тоглолтыг …

  • 13 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19-р хороо, Ар согоот, Банкны зуслан 11:00-17:00 цагт: 1-р хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Номин, Улаанбаатар буян ХХК-ууд …

  • 13 April

    Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

    2017 онд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэсэн тоо өмнөх онуудаас цөөрсөн байна. Иран, Малайз улс мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээ багасгасан хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан ч нилээдгүй улс олон улсын хууль зөрчин мансууруулах бодистой холбоотой болон насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт цаазын ял хэрэглэсэн хэвээр байна.  Африкын Сахараас урагш бүс нутагт цаазаар авах ял оногдуулах нь …

  • 13 April

    Арслангийн орд: Хайртай хүндээ цаг зав гаргаарай

    ХОНЬ (3/21-4/19) Шинэ гэрээнд гарын үсэг зурах, ажил хэргийн хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Таны өөдрөг сэтгэл, харилцааны эв дүй, дур булаам байдал ирээдүйд маш чухал үүрэг гүйцэтгэж, ажил үйлд тань туслах хүнтэй танилцуулах болно. Эцэст нь урам хугарч хоцрохгүй эсвэл санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд ажилдаа хянамгай ханд. Үүнд бичиг баримт бүрдүүлэх болон худалдаа наймааны үйл хэрэг багтана гэдгийг анхаараарай. ҮХЭР …

  • 13 April

    Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 28. Сугар гараг. Шувуун хушуут одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ …

  • 13 April

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар …

  • 12 April

    Н. Мэргэн: 170 орчим хуурамч баримт үйлдсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон

    “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгож  хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн. Тус хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр  Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болох баримт бичгийг Авлигатай тэмцэх газарт  хүргүүллээ. Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн“Эрдэнэт” үйлдвэрээс нотлох баримт шаардахад гаргаж өгөөгүй …

  • 12 April

    Завхан аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ

    Завхан аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнө цас их орж, шуурсны улмаас зам даваа хаагджээ.Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж замын хөдөлгөөнийг хаасан байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны 11:00 цагаас дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтэд түр хугацаагаар хязгаарлалт хийжээ.  

  • 12 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын боомтод ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь албан ёсны айлчлал өндөрлөж байна. Тэрбээр өнөөдөр үдээс өмнө Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуурт аймагт ажиллалаа. Энэ үеэр Монгол-Хятадын худалдааны 51 хувь нь хийгддэг Баяннуур аймагт удирдлагуудтай уулзаж хэлэлцээр хийсэн байна. Үдээс хойш Ганц мод болон Гашуунсухайтын боомтод ажиллана. Гашуунсухайт боомтоос Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт эхэлж байгаа юм. Засгийн газрын …