virtual

December, 2017

  • 4 December

    Төмөрлөгийн үйлдвэрийн эмнэлэгт хүргэгдсэн ажилчдын оношийг химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзжээ

    ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа. Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн …

  • 4 December

    Израилийн нийслэлийг Иерусалим гэхгүй байхыг Йорданаас Америкт сануулжээ

    Өчигдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Франц, Турк зэрэг хэд хэдэн орны удирдагчтай утсаар ярьсан байна. Хаант засаглалтай Арабын улс болох Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади Америкт “Израилийн нийслэлийг Иерусалим гэж үзэх нь аюултай нөхцөл байдлыг дагуулж болзошгүй” хэмээн сануулжээ. Ялангуяа Дундад Азийнхны газар нутгийн зөрчилтэй холбоотой маргааныг сэдрээх магадлалтай гэдгийг сануулсан байна. Тэрээр НҮБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд …

  • 4 December

    OOGII: Өөрийн асуудал зовлонгоо бид бусдад наах хэрэггүй

    Австрали улсад OOGII нэртэй брендийг үндэслэгч сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг сүүлийн үед цахим ертөнцөд олны анхаарлыг ихээхэн татах боллоо. Тэрбээр энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол бүхий брендийг үүсгэн байгуулж зах зээлд танигдан, Япон улсад нэрийн дэлгүүрээ нээсэн хөдөлмөрч бүсгүй билээ. Тус брендийн онцлог нь өндөр өсгийтийг могойн арьсаар дагнан урлаж бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэж байна. Түүний эхлүүлсэн бизнес Австралид хөлөө олж удахгүй Улаанбаатарт брендийн дэлгүүрээ нээх сурагтай. Саяхан тэрбээр цахим хуудастаа  “Бүх …

  • 4 December

    Ц. Нямдорж:Үхэл сэхлийн төлөөх чимээгүй дайн явагдаж байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа. -Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГбаривчилсан гэдэг мэдээлэл цацагдсан. Үнэн үү. Ямар шалтгаанаар түүнийг саатуулсан юм бол? -Баривчилсан нь үнэн. АТГ-аас хийж байгаа ажил. Өчигдөр (уржигдар) орой тийм ажиллагаа хийсэн гэж надад хэлсэн шүү. Албан ёсоор надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. -Чуулганы хуралдаанаар давхар иргэншлийн асуудал хөндөгдсөн. Энэ тухай байр сууриа илэрхийлээч? -Хэний …

  • 4 December

    Карт уншигч төхөөрөмжөөр 170 сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн этгээдүүдийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой ноцтой гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэн Ц, Б нар нь гадаад улсын иргэдтэй бүлэглэн нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг хуурч мэхлэх замаар олж авч, үүнийгээ ашиглан их хэмжээний хохиролтой гэмт хэрэг үйлджээ. Гэмт этгээдүүд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны …

  • 4 December

    Нийслэлийн 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг НИТХ-аар хэлэлцэж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12-р хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулиараа  арванхоёрдугаар сарын 5- ны дотор  “Нийслэлийн  2018 оны төсөв” “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” “Нийслэлийн өмчөөс  2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг цогцоор нь хэлэлцэн батална. Тиймээс  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын намын бүлэг, ажлын хороодоор өнгөрсөн долоо хоногт дээрх төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ өгсөн …

  • 4 December

    Харвардын эрдэмтэд 75 жил судалсны эцэст Аз жаргалтай амьдралын нууцыг олжээ

    Хүн ер нь явал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Дараах үр дүн гарчээ. Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг …

  • 4 December

    Мэрилин Монрогийн нас барахаас 1 сарын өмнө Vogue сэтгүүлд авахуулсан гэрэл зургууд

    Холливудын алдарт нэрт жүжигчин Мэрилин Монрогийн нас барахаас өмнөх зургууд олон нийтэд ил болсоор байна. Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа. Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх …

  • 4 December

    Хойд Солонгосын түрэмгийлэл Америкийг хөдлөхөд хүргэв

    Өнгөрөгч лхагва гаригт Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн ба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэр даруй Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин нартай утсаар ярьж энэ асуудлыг авч хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин харвасны хариуд НҮБ-д суугаа Элчин сайд  Никки Хэйли “Хэрэв Солонгосын хойгт дайн дэгдвэл АНУ Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлнэ” хэмээн мэдэгдэж, Аюулгүйн …

  • 4 December

    Биткойн нь хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө боллоо

    Биткойн  нь өөрийгөө Сатоши Накамото гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг …

  • 4 December

    Он гарсаар 58 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

    2017 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 902 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 663 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр …

  • 4 December

    Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж “нээ”… үгүй бол “жирийн л хүн болчихдог”

    Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг …

  • 4 December

    Дэлхийн цом: П.Орхон, А.Батцэцэг нар өрсөлдөгчөө цэвэр яллаа

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод зохион байгуулагдлаа. 16 дах удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украйн, Азарбайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт  хуваагдан өрсөлдөж манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртлээ. Чебоксарын дэвжээнд медальтай үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд бүсгүйчүүд маань үүргээ амжилттай биелүүлж, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй …

  • 4 December

    Том Хэнкс: Америк тэртэй тэргүй агуу улс

    Өдгөө 61 настай Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс 50 гаруй кинонд дүр бүтээсэн. 390 ам долларын хөрөнгөтэй жүжигчин “Форрест Гамп”, “Цэрэг Райаныг аварсан нь” зэрэг киногоороо та бидний танил болсон билээ. Тэрээр саяхан Лондонд болсон шинэ киноныхоо нээлтийн үеэр Дэвид Акселродын ярилцлагын шоунд орсон. Энэ үеэр Дэвид түүнээс Дональд Трампын “Америкийг дахин агуу болгоно” гэсэн үзэл бодлынх нь талаар асуужээ. Доналд Трамп …

  • 4 December

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 152 нэгж …