Дэлхий даяар София Лорен гэж мэдэх Италийн алдартай кино жүжигчин София Шиколоне 1934 оны есдүгээр сарын 20-нд төржээ. София Лорен бага насандаа өөрийгөө од болно гэж боддоггүй байжээ. Сургуулиасаа олж авсан шашны хүмүүжлийн нөлөөллөөр гэлэнмаа болохыг хүсдэг байв. Түүний хойд ээж Ромильда Виллани төгөлдөр хуурч болгох гэж оролджээ. Гэвч дуулгавартай даруухан охин нь үгэнд нь оролгүй явсаар “Далайн гүнж” …
virtual
September, 2017
-
20 September
Намрын чуулганыг ирэх сарын 2-нд нээнэ
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг билээ. Энэ жилийн хувьд ням гараг таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг 10-р сарын 2-нд нээх гэнэ. Намрын чуулганаар хамгийн эхэнд Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах аж. Мөн чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, ирэх жилийн төсвийн тухай хууль, төрөөс баримтлах мөнгөний бодлого зэрэг сэдвүүдээр үргэлжлүүлнэ.
-
20 September
Дугуйт эргүүлийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас “Vodafone” гар утсыг О гэгч …
-
20 September
Халаасны хулгайг хэрхэн хийдэг вэ
Халаасны хулгай гэх зүйл хэвийн үзэгдэл болж, хулгайчид нь бидний нүдэн дээр бусдын халаасыг хоосолж, ийм зүйл байх ёстой мэт аашилж, амьдрал үргэлжилсээр байна. Энд халаасны хулгай хэрхэн хийгддэг талаар зааж сургах гээгүй болно. Харин өнөөдөр өглөө болсон нэгэн явдлыг анхааруулга болгон хүргэж байна. Өглөө 08.25 цаг. 120-ын автобусны буудал. Хүн бүр л ажил руу яарч, ирсэн автобус бүрийн урд …
-
20 September
Өмнөд Солонгосын мэс хүргээгүй одууд
Гоо сайхны өлгий нутаг болсон Өмнөд Солонгост мэс хүргээгүй одууд тун цөөхөн байдаг аж. Тэр тусмаа K Pop одууд хамраа өндөрлөх уруулаа томруулах, давхраа хийлгэх, хөлөө тэгшлэх зэрэг мэс ажилбар хийлгэж төрөл арилжсан хиймэл нэгэн болж хувирдаг. Гэхдээ эдгээр хиймэл хүүхнүүд дунд төрөлхийн сайхан төрсөн алдартнууд олон бий. Тэдгээр одууд дунд хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүдийн зургийг харцгаая. Сюзи Жинхэнэ …
-
20 September
Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулахаар ажиллаж эхэллээ
Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний тулд судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А-241 тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт …
-
20 September
Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур
Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу. Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу? Тэгвэл Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга” зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм. Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой. …
-
20 September
Эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг эр хүний хийдэг энгийн 8 үйлдэл
Одоо үеийн эмэгтэйчүүд эрчүүдэд итгэхээ болих болсон гол шалтгаан нь эрчүүд эр хүн шиг байж чадахгүй байгаатай холбоотой. Хэлсэн үгэндээ үл хүрэх, худал хуурмаг байдал, эмэгтэй хүнийг үл хүндэтгэсэн зэрэг үйл хөдлөл бүрээрээ үүнийгээ нотолж явна. Харин эмэгтэйчүүд жинхэнэ сайн залуу La la land, The Notebook, The Great Gatsby зэрэг кинонуудад эсвэл номд л бичигдсэн байдаг гэж итгэсэн ташаа ойлголтыг …
-
20 September
Одууд урьд насандаа амьдарч байсан гэж үү
Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдардаг ч хурууны хээ, генийн код гээд хүн бүр дахин давтагдашгүй цор ганц оршин байдаг. Гэхдээ урьд насандаа эсвэл таныг энэ хорвоо дээр мэндлэхээс өмнө тантай төстэй хэн нэгэн амьдарч байсныг таашгүй. Итгэмээргүй давхцал гэлээ ч эдгээр зургуудыг хараад танд огт өөр бодол төрөх болов уу.
-
20 September
Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүс тархиа хэрхэн цэнэглэдэг вэ?
Та өөрийн тархиа хэрхэн цэнэглэж байхаа сайн мэдэж байна уу? Хүн бүрийн суралцах арга барил харилцан адилгүй байдаг. Тэгвэл бид энэ удаад уншигч тантай дэлхийн ухаалаг хүмүүс хэрхэн тархиа сийрэг байлгадаг тухай хүргэж байна. Тэдний ялгаатай арга барил магадгүй танд танд тус болж мэдэх юм. PAUL G ALLEN Амжилт: Allen бол Vulcan Inc үндэслэгч төдийгүй Bill Gates-тэй хамтран Microsoft компанийг …
-
20 September
Майк Тайсоны дүрийг Жэйми Фокс бүтээнэ
Мартин Скосезегийн бүтээхээр болсон хүнд жингийн боксын домогт тамирчин Майк Тайсоны намтарчилсан уран сайхны киноны гол дүрд Жэйми Фокс тоглохоор сонгогджээ. The Jasmine Brand сайтад нийтэлсэн домогт боксчны мэдэгдлээс үзэхэд“Миний амьдралыг харуулсан биопик кино хийгдэхээр болсон нь үнэн. Гол дүр буюу миний дүрд Жэйми Фокс тоглохоор төлөвлөгдөөд байгаа. Зураг авалтын ажил хараахан эхлээгүй байгаа ч удахгүй эхэлнэ. Миний амьдралдаа хийсэн …
-
20 September
УИХ-ын дарга М.Энхболд ерөнхийлөгчид хариу илгээв
МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит чуулганыг яаралтай хуралдуулах албан бичгийг энэ сарын 15-нд хүргүүлсэн билээ. Тэгвэл уг албан бичгийн хариуг УИХ-ын дарга М. Энхболд илгээжээ. Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох …
-
20 September
Дэлхийд ашиг орлогоор тэргүүлэгч Брендүүдийн талаар бид юу мэдэх вэ?
Фрэнк Марс гэгч 28 настай залуу 1911 онд арав гаруй жилийн турш амттан хийж заран цуглуулсан мөнгөөрөө хувийн жижигхэн дэлгүүр нээжээ. Дэлгүүр нь элдэв амттан зардаг, амттанаа Марс гэртээ хийгээд галын өрөөнийхөө цонхоор бараагаа зардаг байв. Нэгэн удаа Фрэнк хүүгийн хамтаар салхилж явтал хүү нь шоколад авч өгөхийг хүссэн байна. Тэр үед шоколадыг зөвхөн жингээр зардаг байсан юм. Ийм шоколад нь …
-
20 September
Мексикт газар хөдөлсний улмаас 139 хүн нас барлаа
Мексикт өчигдөр 7.1 магнитын хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдсан талаар Assiociated press агентлагт мэдээллээ. Орон нутгийн цагаар 13:14 минутанд газар хөдөлж мянга мянган иргэд гудамжинд гарч ирсэн байв. Тодруулбал Мехико хотоос зүүн тийш 76 километрийн зайд орших Пьябла мужид хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс нурангид дарагдаж тус бүс нутагт онцгой байдал зарлалаа. Тус улсад энэ сарын …
-
20 September
Өглөө боссоны дараа гаргадаг түгээмэл алдаа
АНУ-ын “Эрүүл мэнд”сэтгүүлд бичсэнээр өглөө босоод доорх таван зүйлийг хийх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ. Өглөөний нарнаас хоцрох АНУ-ын (Northwestern University (Feinberg)) –ийн судалгаагаар өглөөний нар хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Өглөөний наранд биеэ ээдэг хүмүүс, үдийн 12 цагийн сүүлээр наранд биеэ ээдэг хүмүүстэй харьцуулахад биеийн жин, дархлаа илүү байдаг аж. Ус уухгүй байх АНУ-ын (University of Pittsburgh)-гийн анагаах ухааны тавийн судалгаанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл