Мексикт өчигдөр 7.1 магнитын хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдсан талаар Assiociated press агентлагт мэдээллээ. Орон нутгийн цагаар 13:14 минутанд газар хөдөлж мянга мянган иргэд гудамжинд гарч ирсэн байв. Тодруулбал Мехико хотоос зүүн тийш 76 километрийн зайд орших Пьябла мужид хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс нурангид дарагдаж тус бүс нутагт онцгой байдал зарлалаа. Тус улсад энэ сарын 6-ны өдөр 8.1 магнитын хүчтэй газар хөдөлсний улмаас 90 хүн нас барсан бөгөөд эрх баригчид холбооны гэрээнд үндэслэн бусад улсаас тусламж хүссэн аж. Энэ үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа “Мехико хотын иргэдийг бурхан өршөөг” хэмээн бичиж байв. Одоогийн байдлаар нурангид дарагдсан амь үрэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэж зарим агентлагууд мэдээлж байна. Мехико хот нь дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын нэг бөгөөд 20 сая хүн амтай томоохон хот юм. Үүнээс өмнө 1985 онд Мексикт хүчтэй газар хөдөлж мянган хүний амь насыг авч одсон байгалийн гамшиг тохиож байжээ.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …