virtual

September, 2017

  • 1 September

    ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон билээ. …

  • 1 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан  мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ! Эрдэм номдоо шамдан суралцах  Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн  эрдэм номын замдаа гарч,  төрөлх сургуулийнхаа …

  • 1 September

    Өнөөдрөөс төв зам дээр зүүн эргэж болно

    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний …

  • 1 September

    Улаанбаатарт 22 хэм дулаан байна

    Энэ сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-3-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ. 2017 оны 08 дугаар сарын 31-ний 20 цагаас 09 дүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хот: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 …

  • 1 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Аргын тооллын 9 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 11, Суулга одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой  жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба атаа жатхыг …

  • 1 September

    Хичээлийн шинэ жил эхэллээ

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил  эхэлж байна. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явагдана. Энэ өдөр улсын хэмжээнд 73 мянга 500 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа аж. Төрийн болон хувийн нийт 789 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга гаруй  хүүхэд суралцана.Өнөө жил төсвийн хөрөнгөөр 17 сургууль, концессын …

August, 2017

  • 31 August

    Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ

    МАН-ын дуулиант “60 тэрбумын” бичлэгт холбогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна. Баттай эх сурвалжийн хэлснээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа зэрэг огцрох өргөдлөө өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ.

  • 31 August

    АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.Цогцолбор ашиглалтад орсноор …

  • 31 August

    ДАШТ: Б.Ганхайч эхний ялалтаа авлаа

    Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Харин өнөөдөр тус тэмцээний 81, 63 кг-ын жинд манай улсын гурван бөх барилдаж байна. 63 кг-ын жинд Б.Ганхайч Киргизстаны Мерим Момуноваг даралтаар цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч БНСУ-ын Хан Хи Жү юм байна.

  • 31 August

    Монголчууд Аргентин улс руу визгүй зорчино

    Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд …

  • 31 August

    Дэлхийн аварга Д.Сумъяагийн талаарх сонирхолтой 8 баримт

    Унгарын нийслэл Будапешт хотноо Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өчигдөр  57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болж чадлаа. Унгарын нийслэл Будапештийн  тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж дэлхийн аварга болсон Д.Сумъяагийн талаарх сонирхолтой 8 баримтыг хүргэж байна.  -Доржсүрэнгийн Сумъяа Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын …

  • 31 August

    Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ёслол болов

    Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, үдэж мордуулах үйл ажиллагаа боллоо. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэж буй алба хаагчдадаа хандаж ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох “Эх орон, төр засаг, цэргийн дээд командлалаас хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар ухамсарлан, бүс …

  • 31 August

    Дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ

    Нийслэл хотод эхний 8 сард 438 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь  нийт гэмт хэргийн 3.4 хувийг эзэлж байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 15 настай Гурван этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн …

  • 31 August

    Хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

    Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийслэлийн удирдлагууд онцгой анхаарахыг хэлээд, 9 дүгээр сард хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөлийн …

  • 31 August

    Есдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ /3.21–4.19/ Ялагдах дургүй, төрөлхийн өрсөлдөгч хонины ордны ивээгч гараг энэ сард тун тааламжтай байрлалд очих гэж байна. Тиймээс өмнө нь дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлж, шинэ зүйлийг туршиж үзэх, аз сорьсон алхам хийхэд тохиромжтой. Ажил, карьер Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Илүү тогтвортой ажиллахын тулд бусадтай маргалдахаас зайлсхий. Мөнгө, санхүү: Сарны байрлалаар таны мөнгө санхүү …