virtual

September, 2017

  • 1 September

    Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдана

    Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангасан. Өнөө шөнө Монголын цагаар 00.00 цагаас хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай тулалдана. Ялалт байгуулвал мөнгөн медалийн болзол хангах юм.2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчин Софъян Оумихад ялагдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Харин …

  • 1 September

    АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг байгуулагджээ

    АТГ-аас Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсон 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг мэдэгдсэн билээ. Иймд эдгээр оффшор данстай холбогдсон иргэнд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгахаар болжээ. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай …

  • 1 September

    Гэрлэх ёслолын ордны дэргэдэх цэцэрлэгийн нээлт болов

     “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ нь 2017 оны хичээлийн шинэ жилд зориулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.дахь хэсэг “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно” зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгуулах зорилтыг энэ оны эхэн үеэс тавин ажиллажээ. Тус зорилт 9 сарын туршид …

  • 1 September

    Эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөхөөр энэ дүгээр сарын 4-ны өдөр Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт …

  • 1 September

    УИХ-ын дарга М.Энхболд Эрдэнэ сумын сургуулиудын “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, “Эрдэнэ” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Эрдмийн баяр” буюу хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 1924 онд Жанчивлангийн бага сургууль нэртэйгээр үүдээ нээж байсан, 93 жилийн түүхтэй ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд энэ хичээлийн жилд 500 гаруй сурагч суралцаж байгаагийн 50 гаруй нь “А” үсэг заалгахаар …

  • 1 September

    Г.Чулуунбаатар: Хүн бүр үүргээ ухамсарлая

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, эцэг эхчүүд ээ, Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. “Мөнгөн хонх”-ны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд хөөр цалгисан энэ сайхан өдөр …

  • 1 September

    Баянзүрх дүүрэгт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

    Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 243 сургууль, цэцэрлэг хүүхэд багачуудаа өнөөдөр хүлээн авлаа. Дүүргийн бүх сургууль, цэцэрлэг энэ оны эхний хичээлийг ‘’Эх хэлээ дээдлэе’’ сэдвийн дор орж, дүүргийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт 45 дугаар цэцэрлэг, 102, 127 дугаар сургуулиудын хичээлийн …

  • 1 September

    З.Гончигжав: Эхнэр нөхрийн ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудаг гээч

    Орхон аймгийн Ялгуусан хутагтын хийдийн хамба, тамгатай ширээт лам, ялгуусан хутагт Олон улсын холбооны цол хvртсэн Загдын Гончигжав нь Тvвд, Энэтхэгт суралцаж, тамгатай ширээт лам цолыг авсан, сvнс мэнгэний судлалаар мэргэшсэн хvн юм. Түүнтэй олон жилийн өмнө хүүрнэсэн нэгэн энгийн яриаг хүргэе. –Сүүдэр туссан өндгөө шувуу яагаад голдгийн учир– Гэр бүлийн ариун журам алдагдахыг мод үндэснээсээ ялзарч муудаж байгаатай зүйрлэдэг нь …

  • 1 September

    Д.Сумъяагийн ээж Ц.Дэлгэрмаа:Охины минь мөрөөдөл энэ жил биелэх хувьтай байж

    Унгарын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай тамирчдын од гийж байна гэж хэлэхэд болохоор. Дэлхийн аваргын 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болж чадсан билээ. Дэлхийн аварга Д.Сумъяагийн  ээж  Ц.Дэлгэрмаа охиныхоо тухай  Өнөөдөр сонины Ижий …

  • 1 September

    Зөвшөөрөлгүй ил задгай худалдааг зогсоож,газар чөлөөлөх ажлыг хийжээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, Газрын алба, 2-р хорооны Засаг даргын Ажлын алба, ТҮК-тай хамтарсан ажлын хэсэг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Алтжин” худалдааны төвийн урд талбайд гарсан зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил …

  • 1 September

    Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн ЕБС-ийн суудлын тоо 10680-аар нэмэгдлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хулын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.  Тэрбээр “2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, сургуулийн өргөтгөл шинээр ашиглалтад орж 7480 суудал, төрийн бус өмчийн 11 сургуульд 3200 суудал ашиглалтад орсноор нийт …

  • 1 September

    Өнөөдөр Ц.Наранжаргал Г.Алтанбагана нар барилдана

    Өчигдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Манайхаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдах юм. Хэсгийн …

  • 1 September

    Монголын анхны цахим сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

    Монголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ. 84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр …

  • 1 September

    Н.Номтойбаяр: Өрх гэртээ хэрэгтэй, эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болоорой

    Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 90 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежүүд өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа. Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид 16 салбарын хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа 192 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Монгол Солонгосын хамтарсан Полтехник коллежийн хичээлийн шинэ …

  • 1 September

    СБД-ийн 58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

    Улсын тэргүүний эрдмийн хөтөч-58 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шавь нараа угтан авлаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм.  Нэгдүгээр ангид 458 сурагч элсэн орсон байна. Нийслэлийн …