Эрүүл, зохистой хооллохын тулд жимс, хүнсний ногоог тогтмол хэрэглэх хэрэгтэй. Тарвас, нэрс, улаан лооль, өргөст хэмх зэрэг жимс, хүнсний ногоо элбэг олдоц сайтай байна. Гэвч түргэн муудаж гэмтэх эдгээр жимс, хүнсний ногоог ил задгай, нарны шууд тусгал дор, бохир орчинд худалдаалж байгаатай холбоотой гэдэсний халдвар, хоолны хордлогын тохиолдол их байна. Иймд ба бүхэн: 1. Ил задгай,замын хажууд, нарны шууд тусгалд …
virtual
August, 2017
-
23 August
Голуудын усны түвшин 25-75 см-ээр нэмэгджээ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байгаа аж. Иймд голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, …
-
23 August
Супер модель Синди Кроуфорийн амьдралыг харуулсан фото түүх
1990- ээд оны хамгийн алдартай супер моделиудын нэг бол Синди Кроуфорд билээ. Дэлхийн даяар охид Синди Кроуфорд шиг байхыг хүсэж хүмүүс түүний гоо үзэсгэлэнг биширдэг байв. Синди Кроуфорд Америкийн нэгэн тосгонд төржээ. Түүний эцэг нь цахилгаанчин, ээж нь сувилагч мэргэжилтэй байжээ. Синди Кроуфорд 16 настай байхдаа мэргэжлийн гэрэл зурагчны нүдэнд өртөж загвар өмсөгч болох гараагаа эхэлжээ. Тэрбээр 17 настайдаа Нью-Йоркт хотын хамгийн том загвар агентлагтай гэрээ байгуулсан байдаг. Түүний алдарт хүрсэн гол …
-
23 August
Туул голын эрэг дагуу урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулжээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажилласан байна. Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг …
-
23 August
Жуулчид гэмт халдлагад өртсөн тохиолдол 33,3 хувиар буурчээ
Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 7 оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна. Оюутан …
-
23 August
Хеликобактериас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг …
-
23 August
Эр эмийн зохилдлогоог махбодоор шинжихүй
Эр эмийн махбод зохицох ёсон Хоёулаа мод бөгөөд ууган нь хүү бол машид өлзийтэй, буянтай. Хоёулаа гал бөгөөставан элээ дагах. Буянгүй, хүүд муу Хоёулаа шороо бол эр эм зохигщон, таван хүү заяах. Хоёулаа төмөр болбоос хоёр хүү заяавчиг нэг нь тустай. Хоёулаа ус бөгөөс таарамжгүй. Эр нь мод, эм нь гал бөгөөс үр ач цөөхөн, зовлон буй. Эр мод, эм …
-
23 August
НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар: Гарын үсгийг хүчээр зуруулна гэж юу байх вэ
Эрх баригч МАН-д дотоод асуудлаас үүдэлтэй ихээхэн үйл явдал өрнөж байна. Нийслэлийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид нэгдэж, хариуцлага тооцох асуудал дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэгвэл намдаа өөрчлөлт хийх цаг болсон гэдэг итгэл үнэмшлээр гарын үсгээ зурсан НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатартай ярилцлаа. -Монгол Ардын нам дотооддоо хөдөлгөөн ихтэй байна. Зарим нь ерэн жилийн түүхт МАН шинэчлэгдэх цаг боллоо гэж …
-
23 August
Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээвэр 18 хувиар өсчээ
Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг 4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь дамжин өнгөрөх …
-
23 August
Сэтгэл тавгүй байдлаас гарах шилдэг арга
Чамд тулгараад байгаа сэтгэлийн зовиур тэр бүх шаналлыг сонсоод гарах арга замыг зааж өгч чадах, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, ухаалаг хүнтэй уулзаж ярилц. Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш, интернетээс хэрэг болох мэдээллийг хай. Түүнийгээ турш, амьдарлаа сонирхолтой болго. Бодолд автан амьдарлаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь чи өөрөө дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн …
-
23 August
Хүргэнээ шинжихүй
Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г …
-
23 August
Он гарсаар гол усанд золгүй байдлаар 91 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усанд золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан байна. Үүний 13 нь бага насны хүүхэд байгаа аж. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /уурхайн хиймэл нуурын усанд малчин Л …
-
23 August
60 тэрбумын хэргийн эзнийг хаацайлагсдын цаана юу нуугдана вэ?
Төрийн албыг намдаа мөнгө олох хэрэгсэл болгох тухай ярьж, МАН-д үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх С.Ганбаатар нард МАН улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой боловч өнөөдрийг хүртэл тэд энэ хэргийг эвлүүлэг хэмээн зүтгэсээр, албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байна. 60 тэрбумын хэргийн тухай анхны аудио бичлэг 2016 оны …
-
23 August
3-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна
Энэ хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Харин өнөөдөр 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл дуусна. Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг …
-
23 August
“60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авч байна
Улс төрийн салхи шуурга намжих нь бүү хэл ойрын өдрүүдэд ширүүсэх төлөвтэй болж эхлэв. Үүнийг дагаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын тогтнох эс тогтнох нь асуудлын цөм болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт уначихаад, намын даргын суудлаасаа зуурч, улмаар УИХ-ын даргаараа үлдэхээр зүтгээд байгаа М.Энхболд энэ шуургыг эхлүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Дээрх хоёрын санаа нэг гэдэг нь ч аль …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл