Зам тээврийн хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаар албан бичгээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. Учир нь Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх шаардлагатай юм байна. БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсны үндсэн дээр энэхүү зам засварын ажлыг хийж буй бөгөөд зам …
virtual
August, 2017
-
9 August
Эцэг эхчүүд ХСИС-ийн хээрийн сургалтын төвтэй танилцлаа
Хууль сахиулахын их сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчид өдгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж буй билээ. Өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тус сургалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцагчдын эцэг, эх, ах, дүү, найз нөхдөд дээрх төвийн үйлажиллагаа, тэдний байрлан суралцажбуй байр, сургалтын орчин, хоол, орчныг …
-
9 August
Сарнайгийн үйлдлийг бодлогоор дэмжмээр байна
“Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ. Харин түүнтэй маргаан үүсгээд байгаа М.Сарнай “мөнгөний асуудлаас болж муудалцсан. “Нэг хүн-нэг тоосго” аяны тодорхой хэмжээний мөнгө Ц.Сувд-Эрдэнийн данс руу орсон. Мөн …
-
9 August
Эхнэр хүний амьдрал /Бурхны сургаалиас/
1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй. Нэгдэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ. Хоёрдахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай,ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй бүлгээ. Гуравдахь нь уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага, …
-
9 August
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. Долоон бурхан одыг монголчууд бид харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” хэмээн өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн …
-
9 August
Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-111 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 49 дугаар тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна. Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй …
-
9 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг гэрчээр дуудсан уу
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг зургаан хүн байнга дагаж, мөрдөж байсан нь үнэн болохыг Шадар сайдын албанаас бататгаад байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх, …
-
9 August
Х.Баттулга,С.Ганбаатар, М.Энхболд нар сонгуулийн зардлын тайлангаа CЕХ-нд хүргүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв …
-
9 August
Монгол улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэрийг ҮСХ танилцууллаа
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол нэрийн сонирхолтой статистикийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд Монгол Улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэртэй танилцана уу. Монгол улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэр: -НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР -МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО -ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА -ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР -АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР -МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ -СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС -ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭНБОЛД -АМАРБАЯСГАЛАНТБАЯРЖАВХЛАН -ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ Та өөрийнхөө нэрийн талаар мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу. Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
-
9 August
Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-д анхны ярилцлагаа өгнө
Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш буюу наймдугаар сарын 10-ны Пүрэв гарагт МҮОНТР-ийн шууд ярилцлагад орохоор болжээ. Х.Баттулга долдугаар сарын 10 –нд тангараг өргөж Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 1 сар болох гэж байна. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа түүний анхны ярилцлага юм. Ярилцлагыг МҮОНТ-ээр наймдугаар сарын 10-ны 21.00 цагаас шууд дамжуулна. Г.Нараа
-
9 August
Нийтийн тээврийнхнийг суудлын бүрээсээ долоо хоног бүр солих үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нийтийн тээврийн чиглэлд үйчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрээр нийтийн тээврийн цэвэрлэгээг эцсийн буудал болгон дээр хийх, суудлын бүрээсийг долоо хоног бүр сольж, цэвэр тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрээр өчигдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзсан …
-
9 August
М.Энхболд МАН-ын Бага хурлыг ирэх сард хийнэ гэдгээ дахин мэдэгдлээ
МАН-ын дарга М.Энхболд өчигдөр өөрийн албан ёсны нүүр хуудсаар дамжуулан МАН-ын удирдах зөвлөлийн албан ёсны хурлыг шийдвэрийг 2017.07.19-ны өдөр сошиал хаягуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлснээ дахин хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдлээ.Тэрээр өмнө нь, “Бүгд сайхан наадсан уу, нэг тодруулга хийе. 2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар би дараах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Үүнд, Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг …
-
9 August
Улаанбаатар 24-26 хэм дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд:Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагаас 08 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө …
-
9 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
Аргын тооллын 8 сарын 9, Буд гараг. Билгийн тооллын 17, Чөдөр одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, …
-
8 August
Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай
Өмнөговийн залуучуудын урлаг, спортын их наадам 8-р сарын 7-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадмын зохион байгуулах төв комиссын дарга, Өмнөговийн оюуны хөгжлийн сангийн тэргүүн Хархүүгийн Мандахбаяртай ярилцлаа. -Өмнөговийн урлаг,спортын их наадам хэний санаачлагаар зохион байгуулагдаж байгаа вэ? -Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл