virtual

August, 2017

  • 8 August

    “Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо

    Монгол угсаатны аугаа өв соёл  Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар  Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр  бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй  шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм. Уг үзэсгэлэнгийн гол …

  • 8 August

    Их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг орууллаа

    Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар боловсруулсан юм. Улмаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний …

  • 8 August

    Үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээн болно

    “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдана. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж …

  • 8 August

    Цахим бүртгэлд 17,649 хүүхэд бүртгүүлээд байна

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 8 дугаарын сарын 8-ны өдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд 8 сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, …

  • 8 August

    Боксын ДАШТ-д оролцох дөрвөн тамирчин эх орноосоо мордлоо

    Боксын насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсын Хамбург хотод болно. ДАШТ-нд оролцохоор манай улсын дөрвөн боксчин өнөөдөр эх орноосоо мордлоо.Тодруулбал, -49кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ -64кг-д армийн дэлхийн аварга Б.Чинзориг -60кг-д олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай -69кг-д Б.Түвшинбат нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.  

  • 8 August

    Налайх дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа аж. Малын гоц халдварт хорт салт халуурал өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бөгөөд одоогоор өвчний улмаас нэмж …

  • 8 August

    Хутга барьсан этгээд машин дээрэмджээ

    Энэ сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээлэл  цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, эрэгтэй 38 настай иргэн Ч нь  баруун гарын сарвуундаа хутга нууж, Сонгинохайрхан  дүүргийн 22 хороонд суух  эрэгтэй 38 настай Б-д тулган “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдаж, хутгаар зүсэж гэмтээжээ. Мөн гэмт этгээд иргэн Б-г хутгалаад зугтаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн …

  • 8 August

    Юй Жэншэн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа тэмдэглэх үзэсгэлэнг сонирхлоо

    ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэнгээр тэргүүлүүлсэн Төвийн төлөөлөгчийн баг 8 дугаар сарын 7-ны өдөр “Хайрлан хамгаалж харилцан туслалцсан – ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-аа тэмдэглэх үзэсгэлэнг сонирхон үзлээ.            ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаас Өвөр Монгол дахь ажлын чухал заавар болон шаардлагын дагуу ӨМӨЗО бүх талаар хэрэгжүүлж, онцгойлон …

  • 8 August

    Ж.Батзандан:Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл боловсруулж байгаа

    УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ардын хянан шалгах хороо гэдэг нэгжийг УИХ-ын дэргэд байгуулахыг манай бүлэг дэмжихгүй. Ямар зорилгоор байгуулах вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард түмний санал сануулга заавал явуулах ёстой. Түүнээс зөвлөлдөх санал асуулга …

  • 8 August

    “Монгол алт” аяныг эхлүүллээ

    Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа 2017.08.07-ны өдөр боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг …

  • 8 August

    Б.Баатарцогт:Шатахууны үнийг урт хугацаанд тогтвортой барих бодлого баримталж байгаа

    Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа. -Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн хэлбэрээр авах аж ахуйн нэгжүүдэд цахимаар дугаар олгох ажил хэрхэн явагдаж байна вэ? -Ерөнхийдөө ашигт малтмалын хайгуулын тусгай лицензийг сонгон шалгаруулалтын болон өргөдлийн гэсэн хоёр хэлбэрээр олгож байгаа. Уул уурхайн сайдын баталсан журмын дагуу тендер зарлаад шалгарсан аж ахуйн нэгжид лиценз олгодог. Өмнө улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны …

  • 8 August

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

    Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан. Энэ  нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлж байсан. Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр …

  • 8 August

    УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар цаг үеийн шинжтэй хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж буй аж. Үүний нэг нь Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал гэх мэдээллийг бид авлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газар бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаар 2017 он гарсаар хүүхдийн мөнгөө авах боломжгүй, хязгаарлалтад ороод байсан иргэдийн …

  • 8 August

    Их дэлгүүр урд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хотын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлэв

    МЭДЭГДЭЛ хүргүүлэх нь НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД НАРТ:  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай бол Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, өнгө төрөхөө олсон архитектур, орон зайн зөв шийдэлтэй, тохижилттой бульвар буюу олон нийтийн зориулалттай,түүхэн гудамж билээ. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар …

  • 8 August

    Хүүхдийн хөлний гажгийг үнэгүй оношилж, зөвлөгөө өгч байна

    АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиник эмнэлэгт энэ сарын 18-ныг дуустал эцэг, эхчүүдэд хүүхдийн хөлний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай хүүхдэд эмчилгээний тусгай улавч, чиг зэргийг хямдралтай үнээр худалдаж байна. Тус арга хэмжээний үеэр Японы уламжлалт бариа засал болох Жүдо терапигаар мэргэшсэн эмч Г.Мөнхзул үзлэг хийж, түнхний мултрал, түнхний үений өсөлтийн хоцрогдлын үед хүүхдийг хэрхэн зөв асрах, яаж тэврэх талаар …