virtual

April, 2016

  • 19 April

    Шар айраг үсний уналтыг зогсоодог

    Энэ удаа бүсгүйчүүддээ үсээ хэрхэн арчлах талаар энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөг хүргэхээр зорьсон юм. Эрс тэс, ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд үсээ гарын доорх материал ашиглан хэрхэн арчлах вэ? Таны үс өнгөө алдан, хугарч хагтаад бас ширүүн болоод байна уу? Тэгвэл үс чинь хэт хуурайшиж байгаагийн шинж юм. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд өөрт тохирсон шампунь болон тэжээлийн тосыг …

  • 19 April

    Сүйт бүсгүйдээ хулхидуулжээ

    Филипп Лэнгер гэдэг америк залуу 30 мянган долларын үнэтэй бөгжийг нь буцааж өгөхөөс татгалзсан экс сүйт бүсгүй Эшли Жэй Чеслерыг шүүхэд өгчээ. Тэд анх Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгэн уушийн газар танилцсан аж. Гурван сарын дараа Лэнгер хайртдаа гэрлэх санал тавьсан байна. Чеслер бүсгүйд бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэсэн аж. Гэвч сүйт бүсгүй нь удалгүй сүйгээ цуцлажээ. Харин үнэт эдлэлийг буцааж …

  • 19 April

    Шпротны хор уршиг

    Шпрот – хамгийн алдартай элбэг тохиолддог лаазалсан загасан бүтээгдэхүүн юм. Шпрот гэдэг нь  – май загасны бүлэгт хамаарах загас (sprattus) ба урт нь 12 см –ээс ихгүй, 15 граммаас их жин татахгүй, голдуу Балтийн далайд амьдардаг байна. Дээхэн үед зөвхөн энэ загасыг лаазалсан Шпрот гэсэн нэрээр үйлдвэрлэж ирсэн. Өнөөдөр энэ нэрийн дор өөр төрлийн жижиг загасыг савлах болсон байна. Үйлдвэрлэлийн технологи …

  • 19 April

    Үйлдвэрлэгчид VS ченжүүд

    Монголчууд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ импортлохгүй байх бодлогыг Засгийн газраас баримталж, өнгөрсөн оны долоодугаар сард цемент, үхрийн мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, троллейбус зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын гаалын татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд дотооддоо зах зээлтэй болж, хэрэглэгчид ч дотооддоо үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, экспортлох нөхцөл бүрдсэн юм. Албан ёсны тоон үзүүлэлтийг …

  • 19 April

    “МАН-ын удирдлагуудтай тохиролцсон” хоёр гишүүн

    УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн асуудлаар Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Гишүүд “Хийж хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөсөн зүйлс, өөрсдийн бодлого, байр суурин дээрээ хэвээр байгаа. Шийдвэр гаргах түвшинд бие даагчид оролцож чадахгүй байна гэсэн судалгааны дүн гарсан учир улс төрийн намыг сонгосон” гэж хурлын эхэнд онцолсон юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар цаашид МАН-ын …

  • 19 April

    Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө

            Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөх гэж байгаа тухай МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн судлаач багш нар өчигдөр мэдээлэл хийлээ. Анхны NUMSAT-1U бичил хиймэл дагуулыг 2017 оны хавар хөөргөхөөр төлөвлөсөн байна. Олон улсын BIRDS төсөлд Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер зэрэг улс хамтрах аж. Уг бичил хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ …

  • 19 April

    Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөний шаардах бичиг эрх баригч нарын гарт очлоо

      “Хатан Туулаа хамгаалах” үндэсний  хөдөлгөөнийхөн Нийслэлчүүдийн ундны ус болох Туул голд аюул нүүрлэж байгаа тухай эрх баригч нарт хандах болсон. УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцохоо мэдэхгүй ид бужигнаж буй эрх баригч нарын анхаарлыг Туул голын амь аврахаар Ордны гадна цугласан тэмцэгчид татсан бололтой. Учир нь өнөөдөр Усны Жагар , Ураны Ганбаатар нар Хан-Уул дүүргийн 12, 13, 14, 4, 11,, …

  • 19 April

    Төрийн ордон руу харсан цонхоо онгойлгохгүй байхыг анхаарууллаа

    Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ACEM-ийн уулзалт явагдаж байгаатай холбогдуулан аюулгүй ажиллагааны хүрээнд аж ахуй нэгжүүдэд анхааруулга хүргүүлсэн банйа. Тодруулбал, ACEM-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хурал энэ сарын 18-аас 23-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдаж байгаа. Тэгвэл энэ үеэр Чингисийн талбай, Төрийн ордон болон зочин төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхнуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, …

  • 19 April

    Уруулаа будаагүй эмэгтэй уйтгартай харагддаг

    “Уруулаа будаагүй эмэгтэй уйтгартай харагддаг” гэж нэгэн нэртэй стилист хэлсэн байдаг. Үнэхээр ч уруулаа будаагүй эмэгтэйг харахад нэг зүйл дутаад байх шиг санагддаг. Уруулын будаг хэрэглэхэд нэг үндсэн дүрэм бий. Час улаан будаг бүү хэрэглэ. Хүмүүс нүдийг тань харж, үгийг тань сонсохоосоо илүү уруулын тань будгийг л анхаарах болно. Хэрвээ танд улаан өнгө үнэхээр таалагддаг бол тийм ч хурц бишийг …

  • 19 April

    Дэлхийн олимпод өрсөлдөх эрхийн төлөө залуус ур чадвараа сорив

    Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд болдог уламжлалт “Монгол ур чадвар” мэргэжлийн улсын уралдааны хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин мэргэжлийн тэмцээн энэ сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт боллоо. Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний хаалтын ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон юм. Өрсөлдөөн ихтэй болсон энэ удаагийн “Монгол ур чадвар-2016”-д улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 15 МСҮТ болон Политехник коллежийн 160 …

  • 19 April

    Хүүхэд аз жаргалтай өсөн торниход нөлөөлөх 60 өгүүлбэр

    Сэтгэлзүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ. 1.Байнга хэлж байх үгс: Би чамд хайртай. Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана. Чамд уурлалаа гээд хайрлахаа …

  • 19 April

    217-р цэцэрлэг хаалганы өдөрлөгийг зохион байгуулав

    Монгол улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авъяас”, “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байгаа. Монгол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндсэний хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа …

  • 19 April

    Женко ТТЭНН хэмээх шинэ намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших үү

    АН дотор Женко Х.Баттулгыг хүчгүй болгох төлөвлөгөөт ажил хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг дарж авах энэ ажил нь зүгээр л оочер дараалалд нь оруулах гэсэн хүсэл байж мэдэх юм. Гэхдээ өдгөө дараалалд оруулах гэхээсээ илүүтэй бүрмөсөн авч хаях гэж байгаа юм шиг дүр зураг ажиглагдаж эхэллээ. “Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэгчээр Х.Баттулгын байр суурь сүүлийн үед яах …

  • 19 April

    Хятадад “ХҮҮХЭД-ААЛЗ /PAUCHOK/” төржээ

    Гуанжоу-гийн эрүүл мэндийн төвүүдийн нэгэнд өвөрмөц мэс заслын ажиллагаа явагджээ. Дөрвөн хөл, дөрвөн гартай төрсөн энэхүү “аалзан хүүхэд”-ийн нэмэлт мөчүүдийг эмч нар мэс засал хийн авсан тухай “Комсомольская правда” сонинд бичжээ. Эмч нар итгэхийн аргагүй ер бусын энэхүү эмгэгийн шалтгааныг ихэр хүүхдийн нэг нь хөгжөөгүй байх гэж тайлбарлажээ. Уг төвийн ерөнхий мэс засалч Ю Жиа Кан гэр бүлийнхэн нь хоёр …

  • 19 April

    Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг анхааруулж байна

    Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ. Төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага …