Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр. Даваа гараг УИХ-ын дарга З.Энхболд Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөв …
virtual
September, 2015
-
26 September
Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ
Хөхний хорт хавдраар өвчлөгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, нийт хавдрын 6 дугаар байрт эрэмбэлэгдэх болсон. Тиймээс манай эмч нар хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оншилгооны үр дүнгээ сайжруулах зорилгоор олон улсын туршлагыг судлаж байна. Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Монгол-Японы эмч нарын“Хоол боловсруулах дээд замын хавдрын менежмент” сэдэвт 7-р симпозиумын салбар хуралдаан өнөөдөр эхэллээ. 20 жилийн өмнө монголд хөхний хорт …
-
26 September
Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 126 дугаар зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд …
-
26 September
2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг
Нью-Йорк хот, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрхэм дарга нар аа, Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн Зорилтууд баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэвч нийтэд нь харвал дэлхийн хамтын нийгэмлэг гол сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн …
-
26 September
Та цагийн тооллоо нэг цагаар хойшлуулсан уу?
Засгийн газрын шийдвэрээр энэ оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулж зуны цагийн тоололд шилжсэн. Харин өнгөрсөн шөнө буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар хойшлуулж, өвлийн цагийн тоололд шилжлээ. Тиймээс хараахан өвлийн цаг тоололд шилжиж амжаагүй уншигчид байвал яг одоо цагаа нэг цагаар хойшлуулаарай. Г.Эрдэм
-
26 September
Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 13. Санчир гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Төрөхуй. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг …
-
26 September
Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос …
-
25 September
Хүүхдэд ном уншиж өгөхийн ач тус
Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд ном уншиж өгөх гэдэгт та итгэлтэй байж болно.Хэрэв та өдөрт аравхан минут зарцуулан ном уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хөгжил хүмүүжилд олон талаар нөлөөлнө. Хүүхдэд ном уншиж өгөхөд юун түрүүнд эцэг эх хүүхдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг байна. Ном …
-
25 September
Яаралтай албадыг хашраадаг эмэгтэй
Ганцхан шөнийн дотор яаралтай тусламжийн албад руу 600 гаруй удаа утас цохисон нэгэн франц эмэгтэйг саатуулжээ. Энэ эмэгтэй орон байргүй хүмүүст туслалцаа үзүүлдэг албаны 115 дугаартай утас руу бараг 400 удаа залгажээ. Гэвч тэрбээр юу санааг нь зовоож байгааг операторуудад тайлбарлаж чадаагүй аж. 54 настай энэ эмэгтэй есдүгээр сарын 23-нд шилжих шөнө яаралтай түргэн тусламжийн төв рүү 176 удаа утасдаж, …
-
25 September
УИХ-ын дарга З.Энхболд Уралын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.25/ Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Уралын Турбины үйлдвэр 1938 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон. 2000 гаруй ажилтантай. Дэлхийн 26 оронтой хамтран ажилладагийн нэг нь Монгол Улс юм. Уралын Турбины үйлдвэр нь олон жилийн эдэлгээ даах чанар, стандарт бүхий олон төрлийн турбин түүний эд ангийг үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд …
-
25 September
МИАТ-ийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
2015 оны 9-р сарын 25-аас 26-нд шилжих шөнө Монгол улсад цаг хойшлуулна. Үүнтэй холбогдуулан МИАТ компаниас зорчигч та бүхнийг нислэгийн цагаасаа хоцрохгүй байхыг анхааруулсан байна. 9-сарын 26-аасхойших нислэгийн цагийн хуваарьтай танилцана уу.
-
25 September
Нийслэлийн Засаг дарга, хотын захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Токио хотод ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Токио хотын даргын урилгаар 2015 оны 09 дүгээр сарын сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод айлчилж байна. Айлчлалын хүрээнд Токио хотын Захирагч Ёочи Масүзоэтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “1990-ээд оны үед Монгол Улсад тулгарч байсан эдийн …
-
25 September
Хамгийн шилдэг ногоон байгууллага өнөөдөр тодорно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан билээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн тохижилт сайтай 6408 байгууллагыг инээмсэглэсэн дүрс бүхий наалтаар урамшуулсан бол 3568 аж ахуйн нэгжид “гахай” өгчээ. Уралдааны үеэр 19 мянган аж ахуйн нэгж, байгууллага нийт 45 тэрбум төгрөгөөр орчноо тохижуулж, 33.4 га талбайд шинээр …
-
25 September
Facebook дээр 360 градусын бичлэг үзэх боломжтой боллоо
Facebook утасны дэлгэцэн дээр хуруугаараа гүйлгэхэд л бүх зүг чигт 360 градусаар обьектын эргэн тойрон дахь зүйлсийг харах боломжтой бичлэг, видионы хэлбэрийг дэмждэг болсон гэдгээ зарлалаа. Ийм төрлийн анхны бичлэгүүдийн нэгийг өнгөрсөн Лхагва гарагт “Stars Wars VII: The Force Awakens.” Киноны цөл дунд машинаар явж буй хэсгийг гар утсан дээрээ үзэж байсан хүмүүс хуруугаараа удирдах боломжтой байжээ. Компьютер дээр үзэж …
-
25 September
Ашер нууцаар гэрлэжээ
R’nB дуучин Ашерын шүтэн бишрэгч бүсгүйчүүд дэрээ норгохоос аргагүй болжээ. Дуучин залуу өөрийн хайртай бүсгүй Грэйс Мигельтэй нууцаар гэрлэсэн бөгөөд одоо хуримын аяллаа бараг дуусгаж байгаа аж. Хосууд амрах газраараа Куба Улсыг сонгосон бөгөөд нууцаар хурим хийснийхээ маргааш өдөр буюу есдүгээр сарын 08-нд тийшээгээ явжээ. Ашер, Грэйс нар Атлантад хөлгүй их найр хийхээр төлөвлөж байсан гэнэ. Гэвч баахан ажил орох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл