Яаралтай албадыг хашраадаг эмэгтэй

24996bb59e7214ffgreat
Ганцхан шөнийн дотор яаралтай тусламжийн албад руу 600 гаруй удаа утас цохисон нэгэн франц эмэгтэйг саатуулжээ. Энэ эмэгтэй орон байргүй хүмүүст туслалцаа үзүүлдэг албаны 115 дугаартай утас руу бараг 400 удаа залгажээ. Гэвч тэрбээр юу санааг нь зовоож байгааг операторуудад тайлбарлаж чадаагүй аж.

54 настай энэ эмэгтэй есдүгээр сарын 23-нд шилжих шөнө яаралтай түргэн тусламжийн төв рүү 176 удаа утасдаж, онцгой байдлынхан руу 18 удаа залгаж, цагдаа нарыг найман удаа сандаргасан гэнэ. Энэ эмэгтэй яаралтай тусламж үзүүлэх албадын утсыг улайсгаж байх хооронд үнэхээр тусламж хэрэгтэй байсан хүмүүс холбогдож чадахгүй байжээ.

Цагдаа нар энэ эмэгтэйн овог, нэр, оршин суугаа хаягийг тогтоож чадав. Утсаар даажигнагч эмэгтэй Тулуз хотын төвд амьдардаг бөгөөд хууль сахиулагчдын сайн танил нэгэн байлаа. Өмнө нь тэрбээр орцондоо гал тавихыг оролдож байжээ. Өглөөний таван цагийн орчимд түүнийг цагдаагийн хэсэг дээр авчраад улмаар эмнэлэгт хүргэсэн аж. Энэ эмэгтэй сэтгэцийн өвчтэй байсан гэнэ. Одоо түүнд албадан эмчилгээ хийх юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …