Facebook дээр 360 градусын бичлэг үзэх боломжтой боллоо

56trfne7eb4eco7v3on78bindk

Facebook утасны дэлгэцэн дээр хуруугаараа гүйлгэхэд л бүх зүг чигт 360 градусаар обьектын эргэн тойрон дахь зүйлсийг харах боломжтой бичлэг, видионы хэлбэрийг дэмждэг болсон гэдгээ зарлалаа.

Ийм төрлийн анхны бичлэгүүдийн нэгийг өнгөрсөн Лхагва гарагт “Stars Wars VII: The Force Awakens.”  Киноны цөл дунд машинаар явж буй хэсгийг гар утсан дээрээ үзэж байсан хүмүүс хуруугаараа удирдах боломжтой байжээ. Компьютер дээр үзэж байгаа хэрэглэгчид курсороороо бичлэг дээр даран үзэх боломжтой.

Ирээдүйд технологийн салбарыг хүлээж байгаа өөрчлөлтөнд ийнхүү Facebook бэлдэж эхэлсэн аж.

Өнгөрсөн жил Oculus VR хэмээх стартап компанийг Facebook 2 тэрбум ам.доллараар  худалдаж авсан бөгөөд энэ үйл ажиллагааны гол хэсэг болно. Энэ компаний бүтээгдэхүүн хэрэглэгчийг сонгосон орчинд нь аваачин эргэн тойрныг харах боломжийг олгоно.  Facebook мөн ойрын хугацаанд Hollywood-д энэ технологийн талаар уулзалт мэдээлэл өгөх аж.

360 градусын видео бол ирээдүй. Facebook-г бид ирээдүйд маш өөр хэлбэрээр ашиглаж найзуудын хурим найрны орчинг хархаас хол илүү дэлхийн хамгийн алдартай зураг бичлэгийн үйлчилгээг хүргэн бусад компаниудтай өрсөлдөх болно. Урд өмнө нь онлайн ертөнцөд харуулж чадахгүй байсан мэдээлэлийг Facebook дээр хуваалцах боломжтой болно.

Facebook –н видео төслийн инженер Махер Саба “Ирээдүйд та найзуудынхаа очсон Францын жижигхэн тосгонд болж байгаа баяр наадмыг тэнд нь хамт очсон юм шиг харж мэдэрч болно гээд боддоо” гэжээ.

Алдартай брендүүд болон хүмүүстэй хамтарч хийсэн туршилтын бичлэгүүдийг удахгүй андройд утастай хэрэглэгчид үзэх боломжтой болно. Харин Apple-н хэрэлэгчид арай удаан хүрээх хэрэгтэй болох аж.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …