virtual

June, 2015

  • 25 June

    Д.Ганболд: Энэ зам хөгжлийг дөтлөн иргэдийн хүслийг бүтээх ‘’Хүслийн зам, хөгжлийн жим’’ болох болтугай

    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны жишиг авто замын нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, санаачлага гаргаж дэмжсэн иргэддээ талархал илэрхийлээд хэлсэн үгэндээ: “Чингэлтэй дүүргээс 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих ’’ жил болгон зарласан. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхэд төр …

  • 25 June

    НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Я.Мөнгөнцэцэгийг томиллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ягааны Мөнгөнцэцэг томилогдлоо. Я.Мөнгөнцэцэг нь  Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй.  2007 оноос өнөөдрийг хүртэл өдөр тутмын “Өдрийн сонин”-д Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 25 June

    “Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс”

    2015.06.10-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас А. Цэрэнтогтох /16 настай/, А. Амарболд /8 сартай /хэмээх ах, дүү хоёр хүү түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. “Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс” аяны залуучууд галд өртсөн ах, дүү хоёрт туслах зорилгоор 2015.06.22-ны өдөр аав н.Амарбат, ээж н.Болормаа нартай уулзан 5 хоногийн хандивын аян өрнүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар 8 сартай хүүгийн биеийн байдал сайжирч, …

  • 25 June

    Ц.Элбэгдорж: Төрд 20 жил ажилласан хүн агентлагийн дарга болно

    Том биш ухаалаг төртэй байх бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн хуулийн төсөл боловсруулжээ. Дээрх уриалгыг хоёр жилийн өмнө гаргаснаас хойш 19 хуулийн төсөл боловсруулж, үүнээс тавыг нь УИХ баталсан байна. Өнөөдрийн байдлаар найман хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, үлдсэн нь төсөл боловсруулах шатандаа яваа. Үүнээс хоёр хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт МАН-ын …

  • 25 June

    Виктория Бекхэм өөрийн брэндийн нүүр царайгаар Кейтлин Женнерийг сонгожээ

    Нэрт дизайнер Виктория Бекхэм өөрийн брэндийн шинэ нүүр царайгаар Кейтлин Женнерийг сонгох гэж байгаа тухай Английн хэвлэл мэдээллийнхэн шуугиж байна. Удахгүй Виктория Бекхэм. загварын шинэ шоугаа тавихаар төлөвлөсөн бөгөөд тэргүүлэгч загвар өмсөгч нь Кейлин болох гэнэ. Кейтлин тэр бүү хэл Викториягийн сурталчилгааны кампанит ажлын нүүр царай болно. Ийнхүү цагтаа хөнгөн атлетикаар дэлхийг байлдан дагуулж Олимпийн аварга гэсэн эрхэм хүндтэй цол …

  • 25 June

    Шүүхэд баярлалаа…

    Ч.Сандуй: Шүүхийн талаар дандаа хар бараанаар төсөөлж болохгүй Шүүхийн шинэчлэгдэж, үйлчилгээ нь иргэдэд улам бүр ойртсоор байгаа нь шүүхэд баярлалаа гэх иргэдийн талархсан сэтгэлийн үгээс харагдаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2-р багийн иргэн Чойнжирын Сандуй Сум дундын 22 дугаар шүүхийн хамт олонд баярласнаа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. Өвчний улмаас олон жил эмнэлэгийн хяналтанд …

  • 25 June

    Д.Цогтбаатар: Засгийн газрын 20 хувийн баталгаа шинэ орон сууцанд орох иргэдэд хамаатай

    Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин иргэд хэзээнээс эхлэн төрийн энэ хөнгөлөлтийг эдлэх болон холбогдох бусад мэдээллийн талаар салбарын сайд тодорхой тайлбар хийлээ. БХБ-ын сайд Д.Цогтбаатарын хэлснээр иргэдийг цаг алдалгүй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах үүднээс холбогдох газрууд хэдийнэ ажилдаа оржээ. Ингэснээр ирэх сараас эхлэн иргэд орон сууцныхаа урьдчилгаа 10 хувийг төлөөд байранд орох …

  • 25 June

    Одооноос эхлэн эрүүлээр хооллох 15 энгийн арга

    1. Долоо хоногт нэг удаа “эрүүл”-ийг их хэмжээгээр агшааж тавь Тэгээд долоо хоногийн туршид хоол юм уу өглөөний цайндаа түүнийгээ ээлжлэн хэрэглээрэй. Хөц будаа, бор будаа, гурвалжин будаа зэргийг нийлүүлж болох ба хөргөгчинд хадгалахаа мартав аа! 2. Кофе, цайгаа хараар нь уу Сүүгүй, элсэн чихэргүй хэвээр нь. Хэдэн удаа уугаад л дасчихна даа. Харин ч хэсэг хугацааны дараа чамд сүүтэй, …

  • 25 June

    Хууль бус томилгоог хүчингүй болгож жинхэнэ төрийн алба хаагчдыг томилжээ

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ. Хөдөлмөрийн салбарын тулгамдсан асуудал болсон ажилгүйдлийн түвшинг бууруулах  мөн энэ салбарт хууль эрх зүйн шинэ орчин  бүрдэх болсонтой холбоотой салбарын мэргэжилтнүүд  зөвлөлдөж байна. Хөдөлмөрийн яамны харьяа   Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд  болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн  хөдөлмөрийн  хэлтсийн дарга нарыг   шинэчлэлийн засгийн газрын үед   “Төрийн албаны тухай хууль” болон бусад хуулийг …

  • 25 June

    УИХ-ын чуулган эхэллээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 18 асуудал хэлэлцэхээр товлосон. Өглөө 09:00 цагаас эхлэх байсан чуулган нэг цагаар хоцорч дөнгөж сая эхэллээ. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаар яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хууль  санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулж, …

  • 25 June

    Шүүгч нарт Ерөнхийлөгчийн зарлиг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний 108 дугаар зарлигаар зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 17 шүүгчид Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх …

  • 25 June

    Өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийх газрууд

    Сүхбаатар /2015/06/25/ 11.00-15.00 1-р хороо Нарны замын 55-р байр ЗЦГ орчимд 11.00-17.30 19, 18-р хороо Гоодой, Сэлх зуслан 11.00-12.00 27-р хороо Орчлон хотхон Хан-Уул 11.00-18.00 13, 14-р хороо  2-р хэсэг, Туулын 2-р гудамж Сонгино-хайрхан 14.00-15.00 Арвайн үндэс ХХК-ийн зарим хэсэг Төв аймаг 10.00-18.00 Баяндэлгэр сумын Хөндлөнгийн 1-23-р гудамж, Мобикомын станц, Блок, Эсгийний үйлдвэр, Хөвөнтийн 1-6-р гудамж, Хаан банк, ЗДТГ, Сургууль, …

  • 25 June

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, тохижилтын ажлын явц 80 хувьтай байна

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 8,000 метр квадрат талбайд хиймэл зүлэг бүрэн суулгаж дууссан байна. Энэ нь Олон Улсын стандартад …

  • 25 June

    Монгол улс 362 кг алт экспортолжээ

    Манай улс энэ оны эхний таван сард нүүрс 9.6 сая тонн, алт 2.2 тонн, газрын тос 438.6 мянган тонныг олборложээ. Хайлуур жоншны баяжмал 82.6 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 474 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тонн, цайрын баяжмал 39.7 мянган тонныг үйлдвэрлэж 535.8 мянган тонн зэсийн баяжмал, 1.9 сая тонн төмрийн хүдэр, 3362 кг алт, 5.2 сая тонн …

  • 25 June

    Билгийн тооллын 9, хар бич өдөр

    2015.06.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9 ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ. Наран ургах, шингэх: 05.05-20.56 Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй  Суудал:Гал Аргын тооллын 6 сарын 25, Бархасвадь гараг.  Билгийн тооллын 9 Тугчин одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа …