“Их өргөө- Аравтууд” багийн шинэ легионер Жордан Маккой өнгөрсөн бямба гаригт хүрэлцэн иржээ. Түүнийг багийнх нь тамирчид угтан авсан байна. Жордан Маккой 23 настай, 198 см-ийн өндөр аж. Тэрбээр өчигдрөөс эхлэн “Их өргөө- Аравтууд” багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлсэн байна.
virtual
December, 2014
-
15 December
“MaxMall” их дэлгүүрийн сүлд мод машин дээр унажээ
Сар гараагүй байхад шинэ жилийн уур амьсгал орж албан байгууллагууд гадаа задгай тайлбайдаа сүлд модоо засаж чимж эхэлсэн. Тэгвэл Монголдоо томоохонд тооцогддог “MaxMall” их дэлгүүр сүрлэг чимэглэлтэй сүлд модоо зассан чтийм ч чанартай баталгаатай засаагүй бололтой. Өнгөрсөн орой уг дэлгүүрийн сүлд мод авто зогсоолд байрлаж байсан “Порше” маркийн автомашин дээр унажээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр машинаа байрлуулаад орох хойгуур ийн эд …
-
15 December
Оскарт өрсөлдөхөөр бэлтгэж байгаа Р.Анхням гавьяат тамирчин Мөнхбаярын экс нөхөртэй хамтын амьдралаа эхлүүлжээ
Монголын кино урлагт өөрийн орон зайгаа тогтоож “секси” гэсэн имижийг бүрдүүлж чадсан жүжигчин бол Р.Анхням. “Үнсэлт” хэмээх кинонд нүцгэлж олны танил болсон тэрбээр нэг хэсэг “Захиалгат инээд” хамтлагийн гишүүн болж хошин шогт ч хүч үзээд амжсан. “Хоёр шөнө гурван өдөр” кинонд мөн л тэрээр секс дүр бүтээсэн нь олон залуусыг араасаа дагуулах болсон билээ. Тиймдээ түүнийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг …
-
15 December
Анжелина Жоли салхин цэцэг тусч, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугаллаа
Анжелина Жолигийн найруулсан “Хугаршгүй” кино Лос-Анжелест нээлтээ хийх үеэр шүтэн бишрэгчид нь түүнийг нөхөр Брэд Питтэйгээ улаан хивсэн дээгүүр алхана хэмээн тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч тэдний мөрөөдөл талаар болж, Анжелина Жоли салхин цэцэг тусчээ. Энэ талаараа жүжигчин бүсгүй өөрөө олон нийтэд дэлгэсэн байна. Жоли “Фэйсбүүк” хуудсандаа “Салхин цэцэг туссанаасаа болж энэ долоо хоногийг гэртээ өнгөрөөх болсондоо харамсалтай байна. Өвчин …
-
15 December
Обама эмгэнэл илэрхийлэв
Австралийн Сидней хотын нэгэн кафенд үйлчлүүлж байсан иргэдийг гэмт этгээд 16 цагийн хугацаанд барьцаалсан юм. Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр хоёр иргэн амиа алдаж, дөрвөн иргэн шархтсан билээ. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралийн Засгийн газар болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Сидней хот уй гашууд автлаа. Эмгэнэлээ хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. …
-
15 December
Өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы …
-
15 December
Дэлхийн хамгийн анхны 4D даашинз
Америк дахь Дизан студийн урлаачид 3D хувилагчийг ашиглан шинэ шийдэл бүхий даашинз бүтээжээ. Энэхүү даашинзыг хийхэд 48 цаг зарцуулах бөгөөд тус бүр нь 3000 долларын өртөгтэй аж.
-
15 December
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.16/
2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт …
-
15 December
Тайландын хунтайж гурав дахь эхнэрээсээ салжээ
Тайландын угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорн өөрийн гурав дахь эхнэр Срирасмигаас салж буйгаа албан ёсоор зарлажээ. Дэлхийн хэвлэлүүд Тайландын гүнжийн үлгэр гунигтайгаар төгслөө хэмээн бичиж эхэлсэн байна. Срирасми арав гаруй жилийн өмнө Тайландын цорын ганц хаан ширээ залгамжлагч хунтайжийн эхнэр болж байсан билээ. Харин тэрээр нөхрөөсөө салснаар хааны гэр бүлийн цол хэргэмээ албан ёсоор хураалгах юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Срирасмигийн …
-
15 December
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулах 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгах зэрэг асуудлуудаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах …
-
15 December
Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана
Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа. Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, …
-
15 December
Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас …
-
15 December
Ирэх оноос эхлэн Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан. Энэ хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээллэнэ. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим …
-
15 December
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмаа томилогдлоо
Манай шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг, түүхийн ухааны доктор Банзрагчийн Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана. Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй. Ажилласан байдал: · 1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор · …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл