Анжелина Жоли салхин цэцэг тусч, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугаллаа

jpg.gf4r[qaАнжелина Жолигийн найруулсан “Хугаршгүй” кино Лос-Анжелест нээлтээ хийх үеэр шүтэн бишрэгчид нь түүнийг нөхөр Брэд Питтэйгээ улаан хивсэн дээгүүр алхана хэмээн тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч тэдний мөрөөдөл талаар болж, Анжелина Жоли салхин цэцэг тусчээ. Энэ талаараа жүжигчин бүсгүй өөрөө олон нийтэд дэлгэсэн байна.
Жоли “Фэйсбүүк” хуудсандаа “Салхин цэцэг туссанаасаа болж энэ долоо хоногийг гэртээ өнгөрөөх болсондоо харамсалтай байна. Өвчин хүнд биш ч халдвартай. Би та нарыг бүгдийг нь санах байх даа” хэмээн инээмсэглэсэн видео тавьжээ.
Тэрбээр камерын өмнө нүүрний будаггүй гарч ирсэн бөгөөд сайн ажиглавал нүүр, цээжин дээр нь улаан тууралт гарсан байлаа.
Дашрамд дурьдахад зарим хүн Жолиг Америкийн продюсеруудад доромжлуулсныхаа дараа олны өмнө гарахгүйн тулд худлаа өвдсөн хэмээн хардаж байна. Хакерууд саяхан “Sony Pictures” компанийн тэргүүлэгч Эми Паскаль, продюсер Скотт Рудин нарын Анжелина Жолиг авьяасгүй хэмээн ярьсан нууцыг дэлгэсэн билээ. Хожим нь тэд Анжелина Жолигоос уучлалт гуйсан ч Америкийн “Hollywood Life” порталын мэдээлснээр жүжигчний нэр хүндэд томоохон цохилт болж, Жоли хэсэгтээ олны өмнө гарахыг хүсэхээ больсон гэнэ.
www.mnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …