virtual

February, 2014

  • 24 February

    МАХН-ынхан өнөөдөр мэдээлэл хийнэ

    МАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. МАХН-аас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, энэ бүх  асуудалд тайлбар өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хуралд МАХН-ын удирдлагууд оролцох аж. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн ТББ-уудаас МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын …

  • 24 February

    “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо

    НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …

  • 24 February

    Нийслэлийн 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

    Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилэн сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, …

  • 24 February

    ЭМШУИС нэрээ өөрчилжээ

    Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөл сургуулийнхаа нэрийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль болгон өөрчлөх шийдвэрийг гаргажээ. Саяхан болсон удирдах зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид сургуулиа долоон сургуулийг таван болгож 68 тэнхим 38 болж профессорын багуудтай болгосон байна. МУИС-аар эхэлсэн улсын их дээд сургуулиудын шинэчлэл ийнхүү тус сургуульд өрнөж эхэлсэн бололтой.

  • 24 February

    Улаан бар өдөр

    Билгийн тооллын 25. Найман цагаан мэнгэтэй, гар одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн …

  • 24 February

    Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн

    Малчид, тээварчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2014 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос,  бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 …

  • 23 February

    Чоно агнах зөвшөөрлийг хэн олгох вэ

    Манай улсад саарал чоно өргөн тархалттай, тоо толгойн хувьд элбэгт тооцогддог. Тиймээс ч хүмүүс чоныг зөвшөөрөлгүй агнадаг мэтээр ойлгосоор иржээ. Харин чоно агнах зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг даргаас заавал авч агнах ёстой. Чоно байгалийн нөхцөлд өвчлөн доройтсон болон хөгширч хүч тамираа алдсан амьтдыг идэж, амьтдад элдэв өвчин тархахаас урьдчилан сэргийлдэг, элдэв сэг зэм устгадгаараа байгалийн ариутгагч, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. …

  • 23 February

    Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаардаг вэ?

    GMO буюу Генний өөрчлөлтөнд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд одоогоор ОХУ-д импортоор оруулж ирдэг хамгийн өргөн хэрэглэгддэг Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийн “хар жагсаалт” байна. Өөрөөр хэлбэл эдгээр бүтээгдэхүүнийг идэж хэрэглэбэл эрүүл мэнд, амь нас цаашилбал дэлхий дээр байгаа бүх амьд организмд аюултай юм байна. ГМО буюу генний өөрчлөлтөнд орсон түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийш идэж хэрэглэх нь байтгуай “хажуугаар нь ч гарч болохгүй” гэсэн байна. …

  • 23 February

    Украйны жагсагчдын шаардлагаар Ерөнхий сайд асан Юлия Тимошенко суллагджээ

    Украйнд одоогийн засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсагч  иргэд болон  цагдаа нарын  хооронд мөргөлдөөн болж,  цагдаагийн галт суманд жагсагчдаас өртөж амь насаа алдсан.  Энэ бүхний эцэст  Украйны Парламент  одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулж 2014.05.25-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болжээ. Янукович явж Тимошинко эргэн ирэхээр болжээ.  Украйны Ерөнхий сайд асан Юлия  Тимошенко Харьковоос Киев хотын   нисэх буудалд   сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа …

  • 23 February

    Амралтын зоог: Хар мөөгтэй үхрийн махан шөл

    Орц: – Хуурай хар мөөг 20 гр – үхрийн мах 100 гр – цагаан гаа 20 гр – давс бага зэрэг Хийх арга: Хар мөөгөө усанд дэвтээж,гараараа жижиглэнэ. Үхрийн махаа жижиглэн хэрчиж, хүйтэн усанд хийж бэлтгэнэ. Үхрийн мах болон хар мөөг ,цагаан гааг тогоонд хийж, 1000 миллитр хүйтэн ус нэмнэ. Хоёр цаг чанаад,дараа нь давс амтлагчаа хийж хутгаад л боллоо.

  • 23 February

    Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус, Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, …

  • 23 February

    Хөхөгчин үхэр өдөр

    Аргын тооллын 2 сарын 23-ны ням гараг,  билгийн тооллын хаврын  тэргүүн бар сарын  24-ны адья гараг. Шороон хөлөлтэй, түлэхийн барилдлагатай  хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 7 :44 цагт  мандан, 18:13 цагт  жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг …