virtual

February, 2014

  • 13 February

    “Алсан амьтнаар биш, амьд амьтнаараа бахархая”

    2014 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлажээ. Энэ өдрийг угтаж “Амьд амьтнаар бахархая” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр БОНХЯ-нд боллоо. БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга хурлыг нээж, “… Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулашгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, …

  • 13 February

    Н.Энхбаяр намынхаа их хуралд оролцохоор ирж магадгүй

    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар тэргүүтэй тус намын удирдах албан тушаалтнууд өнөөдөр  МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ. Н.Энхбаярын биеийн байдал өмнөхөөсөө нэлээд дээрдсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох намынхаа их хуралд оролцохоор төлөвлөж байгаа ажээ. Мөн У.Барсболд МАХН-ын ЕНБД болно гэсэн мэдээлэл ор үндэсгүй худал бөгөөд МАХН удахгүй улс орон даяар “Шударга ёс” аяныг …

  • 13 February

    Цахим хурлаар ирэх саруудад хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа

    Сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гариг бүр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудынхаа удирдлагуудтай цахим хэлбэрээр хурал хийж, үүрэг чиглэлээ өгч хэвшсэн. 2014 оны анхны цахим хурлаа 01 сарын 05-нд хийлээ. Манай аймгаас аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, хэлтэс тасгийн дарга удирдлагууд оролцсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс 2 сард, 3 сард зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Тухайлбал 2 …

  • 13 February

    “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар С.Цэлмэгийг томилжээ

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захиралаар С.Цэлмэг томилогджээ. Тус компанийн дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд тэрээр өдгөө “Оюутолгойн” ХХК-ийн Монголын талыг хариуцсан ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажиллаж байгаа юм. С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын ажлаа хүлээж авсан байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нь 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг  гүүр, туннелийн инженер …

  • 13 February

    Өнөөдөр манай тамирчин Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын төрөлд уралдана

    ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн XXII олимпд оролцож буй манай цаначин Ч.Отгонцэцэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны 18:00/Улаанбаатарын цагаар/ цагаас эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд гараанаас гарна. Ч.Отгонцэцэг 1991 онд төрсөн бөгөөд Олон улсын цанын холбооны /FIS/ 235,90 оноогоор олимпд оролцохоор   болсон юм. Олимпийн наадмын зургаа дах өдрийн дараах байдлаар зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн Германы баг тамирчид …

  • 13 February

    Мисс О.Ариунзул хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулсан хэмээн шагнуулжээ

    Мисс, загвар өмсөгч гэхээсээ илүүтэй дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй гэдгээр нь олон нийт илүү мэдэх болсон О.Ариунзул төрсөн нутаг болох Дорнод аймагт шинэлжээ. Түүнийг төрсөн нутагтаа очих үед төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулсан хэмээн  аймгийн удирдлагууд үзэж “Тэргүүний ажилтан” медалиар шагнасан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Нутагтаа очоод сайхан шинэллээ, морь жилдээ одтой байх нь, энэ …

  • 13 February

    16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн  2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, …

  • 13 February

    Жастин Биберийн секс хүүхэлдэй

    Залуу од Жастин Биберийн секс хүүхэлдэй байдаг ажээ. Өсвөр насныханы шүтээн болсон түүнтэй хамт унтаж, хүрч үзэхийг хүсдэг олон мянган шүтэн бишрэгчид нь ‘Just-in Beaver’ хэмээх хүүхэлдэйг нь ихээр худалдаж авдаг гэнэ. Хүүхэлдэй 26 еврогийн үнэтэй ажээ.

  • 13 February

    35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар газар олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай”  А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Монголын Хүүхдийн ордны  зүүн урд талд байршуулан цахилгааны 2*16000 кВа чадалтай 35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар 0,089 га …

  • 13 February

    Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болох асуудлыг нийслэлээс дэмжинэ

    Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм.  Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад …

  • 13 February

    Аймшигтай ослууд

    Жолооч та бүхэн автомашин жолоодохдоо анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлнэ үү!

  • 13 February

    Валентинаар хайртдаа барих өглөөний цай

    Маргааш буюу 2-р сарын 14-ны өдөр Гэгээн хайрын баяр болох гэж байна. Энэ өдрийг хосууд хэн хэндээ хайраа илчлэх өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд ихэвчлэн эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ хайраа илчилдэг билээ. Ингээд хайртдаа зориулан сэтгэл шингэсэн басхүү хялбархан өглөөний цай бэлтгэх аргыг зургаар хүргэж байна.

  • 13 February

    Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

    “European Dermatology London” хэмээх хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтэд шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явц удааширдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнд “Флавонол” ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон …

  • 13 February

    С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо хийнэ

    С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Түүний Монголд мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын 21. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Дуучин маань нэгэн ярилцлагынхаа үеэр “Төрсөн өдрөөрөө юу авмаар байна хэмээн хүмүүс асуух юм. Үзэгч фэнүүд минь тоглолтонд …