virtual

January, 2014

  • 18 January

    ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭН, БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДЫН БҮРТГЭЛ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын …

  • 18 January

    Автомашины чинь хянах самбарын гэрлүүд ямар утгыг илэрхийлдэг вэ?

      Жолооч нарын хувьд хянах самбарт мэдэхгүй тэмдэг, гэрэл асах нь санааны зовуурь байдаг. Тэр бүр тухайн гэрэл тэмдэглэгээ ямар утгатайг нь бусдаас асууж, цаг хугацаа хөрөнгө хүч  зарцуулдаг. Тэгвэл  таны автомашины хянах самбар дээр юуных нь мэдэгдэхгүй дээрх гэрүүд асаад байвал эндээс холбогдох тайлбарыг  хараарай. 1) Fog light (front) – Манангийн гэрэл (урд) 2) Power steering warning light – …

  • 18 January

    Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн хөгжсөний 40 жилийн ой тохиож байна

    Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой 1 сарын 18-ны өдөр тохиож байна. Ойн баярын хурал Улаанбаатар чуулгын их танхимд 13 цагаас болох бөгөөд баярын хуралд нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Төр захиргааны Авто баазын үе, үеийн дарга, албан хаагчид оролцох юм. Баярын үеэр  “Их хотын алтан баазынхан” баримтат киног үзэгчдийн хүртээл болгож, баазын шилдэг ажилтнуудыг шалгаруулан, шагнаж урамшуулах …

  • 18 January

    Шүлэг, яруу найраг: Эр хүн та уйлах эрхтэй…

    Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй… Хатуу амьдралын даваанд бүдчих аавын хүү Хорвоод үрээ харж амьлаагүй эр хүн та уйлах эрхтэй Хан хорвоод бүүвэй аялах дутуу заяагаа зүхэж Хориод яахавдээ сэтгэлээ онгойлго эр хүн та уйлах эрхтэй… Тэмтчээд …

  • 18 January

    Sky худалдааны төвийн гаднах талбайд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан “Цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Чулуут сумын удирдлагууд оролцлоо. Уг үзэсгэлэн худалдааны гол зорилго нь сүү, цагаан идээний үнийг тогтвортой байлгах үүднээс уламжлалт гар аргаар боловсруулсан сүү, цагаан идээг …

  • 18 January

    Шинэ оны хоёр дахь долоо хоногт “11 11 төв”-д 1211 иргэн холбогджээ

    Гурилын үнэ өсгөхгүйн тулд Засгийн газраас авсан арга хэмжээний үр дүнг лавласан иргэнд ҮХААЯ-наас дэлгэрэнгүй хариулт өгчээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын 23 үйлдвэртэй гэрээ хийж, 48,7 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ санхүүжилтээр үйлдвэрүүд тариаланчдаас 1 тонн улаанбуудайг 280 мянган төгрөгөөр худалдан авч, гэрээний дагуу 2013 оны 9 дүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 1-р …

  • 18 January

    Амралтын зоог: Вандуйтай үхрийн мах

    Орц: -1/4 аяга шар буурцагний сүмс -1 хоолны халбага хуурай дарс -1 цайны халбага элсэн чихэр -450г нимгэн хавтгай хэрчсэн үхрийн мах -2 хоолны халбага газрын самарны тос -1/2 цайны халбага давс -100г вандуй -1/2 аяга туулайн бөөр (ургамал) Хийх арга: Эхлээд шар буурцагны сүмс, эрдэнэшиш, хуурай дарс, элсэн чихрээ хийж хутгана. Дээрээс нь махаа хийж амтлаад 15 минут байлгана. …

  • 18 January

    Улаанбаатар өдөртөө 12-14 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. …

  • 18 January

    Шарагчин үхэр өдөр

    Аргын тооллын 1 сарын 18-ны бямба гараг.  Билгийн тооллын  шинийн 17-ны  санчир гараг, 9 улаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:29 цагт мандан, 17:21 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр …

  • 17 January

    “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн албаны мөнгийг амин хувьдаа завшиж байжээ

    “Цэвэр агаар сан”-д мэргэжилтэн хэмээх албан тушаалтай Чимэд-Эрдэнэ гэж албаны мөнгийг хэрхэн аминых болгодгийг яруу тод харуулж байгаа эмэгтэй байх. Тэрээр албаны шугамаар хийгдсэн гэрээг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн, гэрээний бонус гэж нэр томъёо гарган их хэмжээний мөнгийг завшиж амташжээ. Түүний гэрээ бүрээс авдаг хувь нь тогтмолжиж, 20, 30 гэдэг тоон дээр тогтжээ.  За ингээд хувиа аваад зогсдог бол бас …

  • 17 January

    Монгол банхарын тухай 20 баримт

    Дэлхий дээр одоогоор нохойны тоо толгойг 400 сая орчим гэж эрдэмтэд таамагладаг. Харин хамгийн үнэтэй нохойны тоонд ордог, хамгийн тэвчээртэй гэгддэг монгол банхарын тоо, толгой буурсаар байна. 1. Монгол Банхар ОХУ-ын Сибирь, Тува, Эрхүү мужын зарим хэсэг, Буриадын Чит муж. Агинский, Усть-Ордын тойрог, Казахстаны Семипалатинск, Өвөр Монгол, Төвдөд тархжээ. 2. А.Осорын тодорхойлсноор монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл …

  • 17 January

    Орон сууцны нэг давхарт баар ажиллуулах зөвшөөрөл шинээр олгохгүй

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байрлуулах тухай, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар–Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм. Энэхүү журмаар нийслэлийн нутаг …

  • 17 January

    НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Ц.Цогзолмаа сонгогджээ

    Тусгаар тогтнолын ордонд МАН-ын  дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VI чуулган  болж, ирэх дөрвөн жил удирдах тэргүүнээ сонголоо. Намын дэргэдэх НАМЭХ-ны эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагын төлөө марафон Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нарын  дунд өрнөж, тэдний нэрээр санал хураалт явуулж дүнг гаргахад, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа олонхийн саналыг …