Боловсрол

May, 2021

  • 18 May

    СХД:12-р ангийн сурагчдад танхимаар давтлага өгч эхэллээ

    БШУ-ны сайдын 2021.05.12-ны өдрийн А/171 тоот “Давтлага зохион байгуулах заавар батлах тухай” тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 12-р ангийн суралцагчдад танхимын давтлагыг 2021.05.17-ны өдрөөс 2021.06.17-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зохион байгуулахаар баталсан. Үүний дагуу ЕБС-иуд эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн өчигдрөөс эхлэн танхимын давтлага хичээллэж эхлээд байна. Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай болон бусад хэлтэс албадын удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалтад …

  • 17 May

    Таван эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ

    Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” …

  • 17 May

    “Хятад хэлний гүүр” тэмцээнд ОТИС-ийн сургуулийн оюутан Б.Сувд III-р байр эзэллээ

    Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв , МУИС-ийн Күнзийн институт хамтран Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 14-нд “Нэг гэр бүл” сэдэв дор цахимаар болж өндөрлөлөө. Энэхүү 20 дахь удаагийн тэмцээний шүүгчээр Хятад, Монголын соёл, боловсролын мэргэжилтнүүд ажилласан байна. Оролцогч …

  • 17 May

    БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын …

  • 14 May

    “Монголын инновацийн 7 хоног-2021” болно

    “Инновацийн 7 хоног” арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн,  үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл,  хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 03 дугаар …

  • 13 May

    “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл,  мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг …

  • 13 May

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг 50 байранд зохион байгуулна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар: Анги дэвших шалгалт /3,4,6,7,8,10,11 …

  • 13 May

    Спортын төв сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг хүслээ

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн нар өнөөдөр (2021.05.12) Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа …

  • 13 May

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр /2021.05.12/ Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн …

  • 12 May

    Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ

    12-р анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл: 15-16 насны 2717 …

  • 12 May

    Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөлд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар боллоо

    “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн баримт бичигт Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга олон улсын байгууллагын дарга Э.Тамүра нар өнөөдөр гарын үсэг зурлаа.   Ийнхүү ЖАЙКА олон улсын байгууллага орон нутгийн онцлогт нийцсэн хүнсний хангамжийн тогтолцоо бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын төв байгуулах чиглэлээр Боловсрол, шинжлэх …

  • 11 May

    “Үндэсний өв бичгийн соёл” сэдэвт уралдааны шилдгүүд шалгарлаа

    ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113-р ангиас Монголын үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан нийт бие бүрэлдэхүүний дунд үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, сурах эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үндэсний өв бичгийн соёл” сэдэвт уралдааныг зохион байгууллаа. Уралдааныг хамгийн сайхан бичлэг болон хамгийн сайн уншигч гэсэн хоёр үе шаттайгаар явуулж, шилдэг алба хаагчдыг шалгаруулсан юм. Нийт 27 алба хаагч …

  • 11 May

    Э.Сарантогос: Дипломат албанд өндөр чадвар, сэтгэл зүрх хоёр яг тэнцүү хэрэгтэй

    ЭНЭ ЖИЛ МУИС-ИЙН ОУХНУС-ИЙН 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БУЙ. ЖИЛ ИРЭХ ТУСАМ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛ СОНГОН СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫН ТОО ОЛШИРСООР. ХАРИН ТУХАЙН МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭН, ЖАРГАЛ ЗОВЛОНГ САЛБАРЫН ТУЛХТАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ДУРСАМЖ, ХУВЬ ТУРШЛАГААС СОНСОХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ. ЭНЭ Ч ҮҮДНЭЭС ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛ СОНГОХООР СОНИРХОЖ БУЙ ЗАЛУУС ЗОРИУЛЖ, ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Э.САРАНТОГОСТОЙ ЯРИЛЦЛАА. …

  • 7 May

    Жүжигчин Д.Ганцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролын элч”-ээр тодорлоо

    Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын виртуал чуулган  тав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролын элч”-ээр тодорлоо. Оролцогчид “Тогтвортой хөгжлийн боловсрол 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй …

  • 7 May

    ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

    Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. 100 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм.  Уг арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо,  АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар …