Боловсрол

April, 2020

  • 24 April

    Нэгдсэн Үндэстний байгууллага цахим сургалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ё.Баатарбилэг тус яамнаас донор байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан баталсныг онцлоод, энэхүү төлөвлөгөөг боловсруулахад НҮБ-ын Хүүхдийн сан …

  • 21 April

    Энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнийг цуцаллаа

    Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр  /04.21/мэдээлэл хийлээ. Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 191 улс, орон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааж, хэсэгчлэн хаасан улс орнуудад 140.4 сая хүүхэд залуус танхимын сургалтад хамрагдаж чадахгүй, үүний …

  • 15 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

     ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт буюу өнөөдөр дуусна.    Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.    Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин …

  • 14 April

    Их Британийн сургуулиуд есдүгээр сар хүртэл хичээллэхгүй

    2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 192 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 91.4 хувь буюу 1 тэрбум 576 сая суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болсон байна.  Түүнчлэн, зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хаасантай холбогдуулан 140,481,214 хүүхэд, залуучууд хөл хорионд орж, нийтдээ дэлхийн хэмжээнд 1 тэрбум 717 сая гаруй хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна. …

  • 14 April

    Ё.Баатарбилэг: Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил өнжөөх нь зүйтэй гэж үзлээ

    УОК-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.   БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг“Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас …

  • 13 April

    ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ

     Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.    МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны …

  • 12 April

    Эртэч нэгэн болсноор голч дүн нэмэгдэнэ

    “Өглөөний гайхамшиг оюутан” намайг өөрчилсөн-Өглөө эрт сэрж чадахгүй байна уу. Энэ бүхэн заримдаа ядаргаатай, там мэт санагдаж байна уу. Эсвэл сэрсэн даруйдаа босчих сэтгэлийн тэнхээ дутаж байна уу. Ер нь өглөө эрт босох гэж “иргэний дайн”-ы шахуу юм болж байна уу. Үр дүнд нь тавтай уусан өглөөний цай ч үгүй, яарсан, сандарсан хүн ажил болон сургуулийнхаа зүг санд мэнд гарч …

  • 11 April

    Үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн цахимаар явагдана

    Mongolian high school public speaker`s championship-2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа …

  • 9 April

    Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн хүүхдүүдэд танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэдгийг хэллээ. Өчигдөр Ерөнхий сайд уг чиглэлийг өгсөн бөгөөд Улсын онцгой комиссын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарах юм. Хэрэв ийнхүү сунгахаар бол төгсөх ангийн сурагчдад хүндрэл учрах …

  • 7 April

    Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шат эхэллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх баримт бичиг болох Хэлэлцүүлгийн тэмдэглэлд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н төлөөлөгчийн газрын …

March, 2020

  • 31 March

    ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх “Цахим зөвлөх” портал сайт ажиллаж эхэллээ

    Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-нөөс эхлэн бүх …

  • 31 March

    Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID …

  • 24 March

    Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг тогтмол хүргэж эхэллээ

    Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм. Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан …

  • 21 March

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг УИХ-ын сонгуулийн дараа зохион байгуулна

    Улсын Онцгой комиссын 13 дахь удаагийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг, хилийн боомт хаасан, нислэг зогсоосон хугацааг тус тус 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Ийнхүү сунгасантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг хийлээ. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ: Хичээл 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв …

  • 19 March

    Цэцэрлэг, сургуулийн хориог сунгах эсэхийг баасан гарагт шийднэ

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа …