Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв. Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа …
Энтертайнмент
October, 2025
-
6 October
Монголын залуу циркчид олон улсын тэмцээнээс “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ
БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын залуу циркчид амжилттай оролцлоо. Монгол Циркус Энтертайнмент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин, тус тэмцээний нэр хүндтэй шагнал болох “Хүрэл Арслан” цомын эзэд боллоо. Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг …
-
2 October
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ оны 10 сарын 1-ний байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртлээ. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, таван мөнгө, …
September, 2025
-
30 September
“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Япон улсад эх орноо сурталчиллаа
Япон улсад тун удахгүй тоглох “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид 9-р сарын 25-28-нд тус улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ болох Японы аялал жуулчлалын экспо (ЈАТА)-д оролцож, Монгол Улсаа сурталчиллаа. Японы Нагоя хотын Aichi Sky Expo олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон энэ удаагийн экспод дэлхийн 130 орон, бүс нутгаас болон Японы 47 мужаас нийт 1,310 гаруй компани, байгууллага …
-
29 September
Жүжигчин Б.Амарсайханы “Шалз” уран сайхны киноны нээлт аравдугаар сарын 10-нд болно
“17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсэн бол өдгөө үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон тулаант, адал явдалт төрлийн “ШАЛЗ” уран сайхны киноны нээлт ирэх аравдугаар сарын 10-ний өдөр болох гэж байна. Ташрамд дурдахад, “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, …
-
29 September
Жүжгийн зохиолын улсын уралдааны шилдгүүд тодорлоо
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын 7 хоног” аяныг 9 дүгээр сарын 22–28-ны өдрүүдэд улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Тус аяны онцлох нэгэн үйл ажиллагаа болсон “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-д шинэ залуу уран бүтээлчид, …
-
18 September
Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр”гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-нд Байгалийн түүхийн музейд гарах гэж байна. 18 эмэгтэй гэрэл зурагчны 90 бүтээлд олон төрөл зүйлийн шувуудаас гадна амьтад ч багтжээ. “ЖИМ” нь амьдралын ул мөрийг, “ЖИГҮҮР” нь эрх чөлөөт жигүүртнийг илэрхийлсэн бөгөөд бүтээлүүдийн агуулга, дүрслэл …
-
9 September
“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана
Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Festival 2025” –г энэ сарын 20-ны өдөр “Social Pay Park”-т зохион байгуулагдах гэж байна. Оролцох уран бүтээлчид ● Live Music Artists: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, Соёл- Эрдэнэ & Өргөө Хонгор, Ганхүү, Чука, Чойжоо, Night Train, …
-
3 September
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Э.Санчирболд, Э.Баясал болон “Монгол …
August, 2025
-
27 August
“Татар” хамтлаг өөрсдийн түүхээрээ уран сайхны кино бүтээжээ
“Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийллээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран …
-
26 August
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид алтан медаль хүртлээ
“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн …
-
26 August
“Нүүдэлчин” соёлын фестивалийн тайзнаа язгуур урлагийн тоглолт боллоо
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан …
-
26 August
Нүүдэлчин”: “Nomadic Floraison” загварын шоу зохион байгуулагдлаа
Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн олон сонирхолтой арга хэмжээний нэг нь яахын аргагүй “Nomadic Floraison” загварын шоу байлаа. Тус загварын шоугаар дамжуулан монгол үндэсний хувцас загвар, брэндийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан нь энэ юм. Энэ жилийн тухайд загвар өмсөгчид фестивальд оролцсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувцас загварын …
-
22 August
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд зохион байгуулж байна. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 …
-
21 August
T-ARA хамтлагийн тоглолтын VIP тасалбарыг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын алба хаагчид, сувилагч нарт бэлэглэнэ
Солонгосын алдарт охидын T-ARA хамтлагийн “T-ARA Re\verse concert in Mongolia” тоглолт 9-р сарын 12-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл тоглолтыг зохион байгуулагч MON Entertainment-ийн зүгээс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэдэг ТҮК-ийн ажилчид, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид, эрүүл мэндийн салбарын сувилагч нарын төлөөлөлд “T-ARA Re\verse …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл